Украин хүүхдүүдийг эцэг эхтэй нь уулзуулав

Хуучирсан мэдээ: 2023.04.09-нд нийтлэгдсэн

Украин хүүхдүүдийг эцэг эхтэй нь уулзуулав

Украин хүүхдүүдийг эцэг эхтэй нь уулзуулав

ОХУ-ын эзэлсэн бүс нутагт аваачаад байсан 31 украин хүүхдийг өчигдөр /2023.04.08/ гэр бүлтэй нь уулзуулжээ. Хүүхдүүдийг автобусаар авчирч, гэр бүлтэй нь уулзуулах мөчийг "CNN" агентлаг сурвалжилсан байна. Хүүхдүүдийг зуны зусланд 14 хоног явуулна гэсэн боловч тэнд нь зургаан сар гацаажээ.

"Бид 14 хоногийн хугацаатай зуны зусланд явсан боловч тэнд зургаан сар гацлаа. Би автобус дотроос ээжийгээ хараад л уйлж эхэлсэн. Эргэж ирсэндээ маш их баяртай байна" гэж 13 настай Богдан хүү ярьлаа. Богданы ээж 51 настай Ирына энэ хугацаанд хүүгийнхээ талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэхэд болно. "Ямар ч утас харилцаа байгаагүй. Би маш их санаа зовж байлаа. Хүү маань хүчирхийлэлд өртсөн юм уу, түүнд ер нь юу тохиолдсон гээд би юу ч мэдэхгүй байлаа. Миний гар одоо хүртэл чичирсээр байна" гэж тэр ярив.

Энэхүү баярт үйл явдлыг "Save Ukraine" нэртэй хүмүүнлэгийн байгууллага зохион байгуулсан аж. Одоогоор тэд оросуудын хүчээр авч явсан хүүхдүүдийг эцэг эхд нь эргүүлж авчрах таван удаагийн даалгавар биелүүлээд байна. "Баг хамт олондоо баярлалаа. Урт удаан хугацааны хагацлын дараа хүүхдүүд эх орондоо, ээж аавдаа эргэн ирж буй үгээр илэрхийлэмгүй сэтгэл хөдөлгөсөн мөчийг дахин нэг удаа мэдэрлээ. Бяцхан украин хүүхдүүдийн нүд баярын нулимсаар дүүрэн байгааг хараад л дэмий зүйл хийгээгүй гэдгээ ойлгож байна" гэж тус байгууллагын үндэслэгч Мыкола Кулеба хэлжээ.

Украины ерөнхийлөгчийн тамгын газраас тооцоолсноор дор хаяж 20 мянган хүүхдийг хүчээр гэр бүлээс нь салгасан байна. Эндээс цөөнгүй хэргийг нь хэдийнэ мөрдөн шалгаад эхэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж