Украины ерөнхийлөгч Зеленский Баасан гаригт Рамадан сарыг тэмдэглэж буй муслим цэргүүдтэй ифтар зоогложээ. Тэрбээр цаашдаа ч энэхүү шинэ уламжлалаа хадгална гэж мэдэгдэв. Ифтар бол Исламын ариун Рамадан сарын үеэр мацаг тайлахдаа иддэг хоол юм.
Уг хүндэтгэлийн зоогт Крымийн татаруудын гүйцэтгэх засаглалын цорын ганц дээд байгууллага болох Межлисийн тэргүүлэгчид болон лалын шашны зүтгэлтнүүдийн төлөөлөл оролцсон. Зеленский тэдэнд "Фронтын шугамд ч, байлдааны нөхцөлд ч, Украины хаана ч байсан бид Рамадан сарыг хүндэтгэнэ" гэж хэлжээ.
"Украин болон Европын бусад ард түмнийг боолчлох гэсэн ОХУ-ын оролдлого Крымийг эзэлж, улмаар Крым дахь Украин, Крымийн татарууд, лалын шашинтнуудын эрх чөлөөний эсрэг хэлмэгдүүлснээр эхэлсэн. Зөвхөн Украинаар тогтохгүй дэлхий дахинд Крымийг чөлөөлөхөөс өөр сонголт байхгүй" гэж Зеленский хэлэв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ