3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Азид нэгдүгээрт эрэмблэгдэв

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Азид нэгдүгээрт эрэмблэгдэв

3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Азид нэгдүгээрт эрэмблэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчийг хүлээн авч уулзлаа. Сингапур Улсад болсон FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй баг нэгдүгээр байр, эмэгтэй баг зургадугаар байранд орсон юм.

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ эрэгтэй баг дэлхийд тав, Ази тивд нэгдүгээр байрт, үндэсний шигшээ эмэгтэй баг дэлхийд 11, Ази тивд гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байна.

Монгол Улсын тамирчид багийн спортоор түүхэн амжилт гаргаж, Ази тивийн хошой аварга болсонд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн багш, дасгалжуулагч, тамирчдын нөр их хөдөлмөр зүтгэл, эв нэгдлийн хүчээр тус спортод амжилтаа ахиулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа мөн хэллээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл сагсан бөмбөгийн холбоодын асуудал цэгцэрч, сагсчид Монгол гэдэг нэрийн дор нэгдэж чадсанаар тив, дэлхийн түвшинд өндөр амжилт үзүүлэх итгэл дүүрэн байгааг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-04-09 103.145.234.31

Баяр хүргэе.Энэ мэтийн сайхан мэдээ цаашдаа үерлэх ирэх болтугай.

Avatar

зочин 2023-04-09 202.21.100.210

Баяр хүргье Хаа очиж сагсны энэ багынхан олны дунд хэл ам татлах нь бага юм. За нам лам хоёрыг дагавал эвдэрнэ шүүдээ.

Avatar

зочин 2023-04-09 202.21.100.210

Баяр хүргье Хаа очиж сагсны энэ багынхан олны дунд хэл ам татлах навал тэгээл эвдэрнэ шүүь бага юм. За нам лам хоёрыг дагавал эвдэрнэ шүүдээ.

Avatar

Зочин 2023-04-09 202.126.89.93

2012 оны Засгийн газар, Ц.Оюунгэрэл сайдын ажлын үр дүн шүү

Avatar

Зочин 2023-04-09 202.9.40.59

Одоо холын шидэлтээ буюу 3-ын маш их сайжруулах хэрэгтэй. Бас 1-2 сайн тамирчдыг бэлэн байлгах хэрэгтэй. Эмэгтэй мөн адил. Мундаг байсан шүү одоо олимпод бэлтгэх нь зүйтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж