"Ажил хэрэгч – Өглөөний цай" ээлжит уулзалт өчигдөр /2023.04.08/ зохион байгуулагджээ. Үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч өглөөний цай арга хэмжээ Хүнс, технологийн политехник коллежид амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 70 орчим үйлдвэрлэгч, баялаг бүтээгч оролцсон. Мөн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монгол Улсын Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар оролцож, үйлдвэрлэгчдийг мэдээллээр хангасан юм.
Холбоотой мэдээ