Хятадын арми Тайванийг бүслэх бэлтгэлээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.09-нд нийтлэгдсэн

Хятадын арми Тайванийг бүслэх бэлтгэлээ хийж байна

Хятадын арми Тайванийг бүслэх бэлтгэлээ хийж байна

Тайванийн удирдагч Цай Ин Венийг АНУ-д айлчилсантай холбоотойгоор Хятадын арми цэргийн сургуулилалтаа эрчимжүүлэв. Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Хятадын 71 цэргийн онгоц, есөн хөлөг онгоц Тайванийн хоолойг гаталжээ. Энэ нь Хятад, Тайванийг тусгаарладаг албан бус шугам юм. Сургуулилалт Цай Ин Венийг ирснээс хэдхэн цагийн дараа эхэлжээ. Бээжин энэ ажиллагаагаа Тайваньд үзүүлж буй хатуу сануулга гэж хэлсэн байна.

Цэргийн сургуулилалт Даваа гариг хүртэл гурван өдөр үргэлжлэнэ. Сургуулилалтын хүрээнд арлын эргэн тойронд эргүүл болон давшилтыг нэгэн зэрэг зохион байгуулж, бүх талын бүслэлт хийнэ. Мөн алсын тусгалын пуужингийн их буу, пуужингийн завь, агаарын хүчний сөнөөгч онгоц, бөмбөгдөгч онгоц, түлш цэнэглэгч гэх мэтийг байрлуулжээ.

Хятадын Тайваньтай хамгийн ойрхон цэг болох Пинтан арлын ойролцоо явж байхдаа хөлөг онгоцнуудын нэг нь тавцангаасаа буудсан байна.

Хятад улс Тайванийн эргэн тойронд ийм сургуулилалт байнга хийдэг ч энэ удаагийн бүслэлт нь Цай Ин Венийг АНУ-д айлчилж, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МкКартитай уулзсаны хариу гэж үзэж байна. Гэхдээ Тайванийн талаас уг сургуулилалтад тайван, нухацтай хандаж, хурцадмал байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлана гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж