Хятадад нэгэн эрэгтэй найз охинтойгоо эргэж нийлэхийг хүсч бүхэл шөнөжингөө сөхөрчээ. Тодруулбал, Сычуан мужийн Дажоу дахь нэгэн оффисын барилгын гадаа цэцэг барьсан залуу 21 цаг сөхөрч суусан байна. Тэр гуравдугаар сарын 28-ны 13:00 цагаас маргааш өглөөний 10:00 цаг хүртэл сөхөрчээ.
Түүнийг сонирхсон хүмүүс эргэн тойронд нь бөөгнөрөлдөж, зарим нь залуугийн зургийг дарж, зарим нь босохыг ятгасан байна. Тэр бүү хэл цагдаа дуудсан хүн ч гарчээ. "Бид түүнтэй ярих гэж оролдсон. Ингэж сөхрөх шаардлагагүй шүү дээ, найз охин чинь гарч ирэхийг хүсэхгүй байхад чи царай алдаад сөхрөөд л байх юм гэж түүнд хэлсэн" гэж нэгэн хүн ярьжээ. Цагдаа түүнээс явахыг хүсэхэд "Энд сөхрөх чинь хууль бус үйлдэл юм уу. Хэрвээ тиймгүй бол намайг зүгээр орхи" гэж сайх эр хэлсэн байна.
Залууг сөхөрч суух хооронд бороо хүртэл орсон. Тиймээс маргааш өглөө нь бороонд норж, даарсандаа тэсгэл алдаад босч явсан болов уу гэж хүмүүс ярьсан байна.
Залуугийн талаар янз бүрийн сэтгэгдэл цахим сүлжээнд хөвөрч байна. "Чи ингэж аашлах тусам найз охин чинь чамаас жийрхэнэ. Өөрийгөө жаахан хүндлээч. Чи өөрийгөө илүү сайжруулж байж л тэр эмэгтэйгээ хажуудаа байлгана", "Энэ бол хайрын илэрхийлэл биш. Энэ залуу гэм хийсэн нь гарцаагүй", "Цаад охин нь өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай үед хэрэглэх хамгаалалтын хэрэгсэл сэлтийг цүнхэндээ хийсэн нь дээр юм байна. Энэ залуу үнэхээр туйлширч байна, болгоомжтой байгаарай" гэх мэтээр бичжээ.
Эх сурвалж: NEXT SHARK