ОХУ-ын Батлан хамгаалах яам химийн халдлагатай холбоотой шүүх хурал зарлахаар төлөвлөж байна. Тэд энэ шүүх хурлаар Украины Зэвсэгт хүчнийг буруутгахаар төлөвлөж байна. Тодруулбал, Украины арми нас барсан цэргүүдийн цогцосуудад хорт бодис шингээгээд Сумы мужид хүргэх гэж байгаа гэсэн мэдээллийг ОХУ-ын эрх баригчид гаргажээ.
Ямар нэг халдлага болох гэж байгааг урьдчилан хардаг энэ тактикийг ОХУ олон удаа хэрэгжүүлсэн гэж "Ukrayinska pravda" хуудас нийтэлсэн байна. Дараа нь урьдчилан харсан тактикаа өөрсдөө хэрэгжүүлдэг гэж бичжээ.
Дашрамд дурдахад, ОХУ-ын эзлэн түрэмгийлэгчид К-51 аэрозолийн гранат гэх химийн зэвсгийг дайны талбарт ашиглаж байсан удаатай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Украины Тэнгисийн цэргийн хүчин телеграмд энэ талаар нийтэлсэн. Оросууд Украины зүүн хэсэгт нисгэгчгүй онгоц ашиглан хлоропикрин гранат шидэж байна гэж тухайн үед мэдээлж байв. Энэ нь утаа манан үүсгэж, хүмүүсийг амьсгалахад саад болох хий ялгаруулдаг аж.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ