ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгууллаа. Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 40 орчим алба хаагч хамрагдаж, 156 удаагийн шүхрийн буулт хийснийг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.
Өмнө нь 2019 онд МИ-171Е маягийн нисдэг тэргээр 29 шүхэрчин аврагч нийт 411 удаагийн шүхрийн буултыг хийж байжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар