АНУ-ын тагнуулын материалууд цахим сүлжээнд задарчээ

Хуучирсан мэдээ: 2023.04.09-нд нийтлэгдсэн

АНУ-ын тагнуулын материалууд цахим сүлжээнд задарчээ

АНУ-ын тагнуулын материалууд цахим сүлжээнд задарчээ

АНУ-ын тагнуулын нууцын зэрэглэлтэй материалууд сүүлийн гурван сарын хугацаанд "Discord" нэртэй платформ дээр гарчээ. Үндэсний өндөр хамгаалалттай энэхүү мэдээллийг нэрээ нууцалсан этгээд нийтэлсэн байна. Исламын улс бүлэглэлийг ялах кампанит ажил, Оростой холбоотой байр суурь, Номхон далай дахь Хятадтай тэмцэх Их Британийн цэргийн төлөвлөгөө зэрэг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хамаарах олон чухал асуудлыг илэрхийлсэн баримт бичиг, гэрэл зургууд энд байжээ.

Уг материалууд нь жинхэнэ байсан гэдгийг АНУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2023.04.08/ баталсан байна. Гэхдээ нийтэд ил болохоос нь өмнө зарим зүйлийг нь засварласан байсан гэжээ.

Материалуудын олонхи нь "Маш нууц" тэмдэглэгээтэй байсан. Зарим нь "FVEY" гэх тэмдэглэгээтэй байжээ. Энэ нь зөвхөн Их Британи, Канад, Шинэ Зеланд, Австралитай л хуваалцах ёстой материал гэсэн үг юм. Дээрх таван улс нь Таван нүд нэртэй тагнуулын мэдээлэл солилцох холбоог бүрдүүлдэг.

"Маш нууц" гэсэн нэг баримтад Унгар улс нь АНУ-ыг геополитикийн хамгийн том дайснуудынхаа нэг гэж үзэж байгаа гэсэн агуулгатай мэдээлэл байжээ. Мөн "Вагнер" хөлсний бүлэглэл Гаитигийн засгийн газартай холбоо тогтоох гэж оролдож байгаа гэсэн мэдээлэл байв. Өөр нэг баримт бичигт Орост үйлдвэрлэсэн зэвсгийн засварын төвийг Арабын нэгдсэн Эмират улсад нээх төлөвлөгөөг бичжээ. "NOFORN" буюу "Гадаадын иргэдэд олгох боломжгүй" гэсэн утгатай материалууд мөн байсан. Энэ материалуудын нэгэнд АНУ-аас Украинд нийлүүлсэн зэвсгийн тоо болон болзошгүй бүтэлгүйтлийн талаарх дэлгэрэнгүй техникийн мэдээллийг агуулсан байжээ. Бүс нутаг дахь Хятадын нөлөөг эсэргүүцэхийн тулд Их Британийн Хатан хааны тэнгисийн цэргийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг Номхон далайн өмнөд хэсэгт байрлуулах, Марбург вирусийн дэгдэлттэй тэмцэх засгийн газрын хариу арга хэмжээ, Нигерийн сонгуулийн явц гэх мэт мэдээллийг мөн дурдаж болно.

Эх сурвалж: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж