Орос улс НҮБ-ын 3 сонгуульд ялагдав

Хуучирсан мэдээ: 2023.04.09-нд нийтлэгдсэн

Орос улс НҮБ-ын 3 сонгуульд ялагдав

Орос улс НҮБ-ын 3 сонгуульд ялагдав

ОХУ өнгөрч буй долоо хоногт НҮБ-ын гурван ч байгууллагын сонгуульд ялагдал хүлээлээ. Энэ нь Украиныг эзлэн түрэмгийлсний хариуд улс орнуудын эсэргүүцэл хэр хүчтэй байгааг илэрхийлсэн үйл явдал болж байна. Тодруулбал, ОХУ Эмэгтэйчүүдийн статусын комиссын гишүүн, ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн эрх зүйн комиссын гишүүн болохын төлөө сонгуульд оролцсон боловч гурвууланд нь ялагджээ. Санал хураалтаар Румын улс Эмэгтэйчүүдийн статусын комиссын гишүүнээр, Эстони улс ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр, Армени, Чех улсууд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн эрх зүйн комиссын гишүүнээр тус тус томилогдлоо.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 193 гишүүн ОХУ-ыг заавал биелүүлэх үүргээ хүлээгээгүй гэх зургаан тогтоолыг гаргаж, үүнийг нь Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 54 гишүүн баталсан. Энэхүү тогтоолыг баталсны дараа санал хураалтыг явуулжээ.

Санал хураалтын дараа АНУ-ын Элчин сайд Линда Томас Гринфилд үг хэлэхдээ "Энэ үйл явдал нь НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчсөн тохиолдолд НҮБ-ын чухал байгууллагуудад албан тушаал хаших боломжгүй гэсэн тодорхой дохио юм" гэлээ.

Гэхдээ ОХУ Нийгмийн хөгжлийн комисс болон Нягтлан бодох бүртгэл, тайлагналын олон улсын стандартын асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн ажлын хэсгийн гишүүнээр сонгогджээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж