НӨАТ-ын I улирлын баримтаа өнөөдөрт багтаан бүртгүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2023.04.08-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын I улирлын баримтаа өнөөдөрт багтаан бүртгүүлээрэй

НӨАТ-ын I улирлын баримтаа өнөөдөрт багтаан бүртгүүлээрэй

Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн, буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас зөвлөөд байгаа.

Тодруулбал, 2023 оны нэг, хоёр, гуравдугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож чадаагүй ч буцаан олголтоо авах боломжтой.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох журамтай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж