Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгчээр С.Цогтгэрэлийг томилжээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Баттулгыг сайд Б.Бат-Эрдэнэ “Хамтран ажиллах боломжгүй нөхцөл байдал үүслээ” гэсэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд тавьснаар өнгөрсөн гуравдугаар сард чөлөөлсөн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгчээр томилогдоод байгаа С.Цогтгэрэлийг Э.Баттулга нь ажилтан албан хаагчидтай ёс зүйгүй харилцдаг, хууль бус зүйлийг хийхийг шаардсан гэсэн үндэслэлээр халсан байсан аж. Энэ асуудлаас улбаалж, Төрийн нарийн бичгийн дарга асан Э.Баттулга, сайд Б.Бат-Эрдэнэ нарын дунд зөрчил үүссэн.
Гэтэл өнөөх халагдсан байсан С.Цогтгэрэл нь харин ч тушаал ахиж, Төрийн нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгч болжээ. Тэрбээр халагдахаасаа өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.
Г.ХОРОЛ