ХААДС-гаас зээл аваад төлөөгүй иргэдийг хар жагсаалтад оруулжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.08-нд нийтлэгдсэн

ХААДС-гаас зээл аваад төлөөгүй иргэдийг хар жагсаалтад оруулжээ

ХААДС-гаас зээл аваад төлөөгүй иргэдийг хар жагсаалтад оруулжээ

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 10325 иргэн, аж ахуйн нэгж зээл авсан бөгөөд одоогоор 219 тэрбум төгрөгийн авлага бий болжээ. Энэхүү авлагыг товлолт хугацаанд нь багтаан авч, санд төвлөрүүлэх даалгаврыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд Төсвийн байнгын хорооноос даалгаад буй аж.

Мөн тус сангаас зээл авсан ч төлөөгүй иргэн, аж ахуй нэгж ч бий аж. Тэдгээрийн мэдээллийг “хар жагсаалт” буюу Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэсэн байна. Энэхүү зохицуулалтыг хийснээр сүүлийн үед зээлийн эргэн төлөлт нэмэгдэх болжээ.

"Шилэн" ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг ирэх долоо хоногт Цахим хөгжил харилцаа холбооны яам олон нийтэд ил болгохоо сайд Н.Учрал мэдэгдээд буй.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланд үндэслэсэн мэдээллээр 2022 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар тус сан нь 384 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, үүнээс 301 тэрбум төгрөг нь эргэлтийн хөрөнгө бол 3.5 тэрбум төгрөг нь харилцах, 77.5 тэрбум төгрөгийн бараа, материал, 83 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгаа аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж