“Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ шийднэ

Хуучирсан мэдээ: 2023.04.08-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ шийднэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ шийднэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК  2021 онд дотоодын зах зээлээс босгосон “ЭТТ бонд”-ын  236.5 тэрбум төгрөг, 39 сая ам.долларын үндсэн төлбөрийг өчигдөр /2023.04.07/ төлөөд буй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Компани дээр 2.4-2.5 их наядын өр байгаа. Ялангуяа бондын өрийг хугацаанд нь барагдуулахгүй бол санхүүгийн хувьд хүндрэлтэй болж,  эрсдэл үүснэ” гэж өмнө нь мэдэгдэж байв.

Дотоод зах зээлээс босгосон бондыг ийн амжилттай төлсөн нь иргэдийн хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ онд иргэн бүрт ногдол ашиг тараах уу гэдэг асуудлыг хөндөн тавьж буй. Тэгвэл тус компани 2022 оны ажлаа аудитын байгууллагаар энэ өдрүүдэд дүгнүүлж буй аж. Аудитын дүгнэлт гарсны дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдана. Уг хуралдаанаар тус компанийн өнгөрсөн жилийн санхүүгийн нөхцөл байдал, мөн энэ онд иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд нь ногдол ашиг тараах уу гэдэг асуудлыг ч хөндөн ярина гэх мэдээлэл байгаа юм.

Сануулахад, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн Лхагва гаригт мэдээлэл хийх үеэрээ "Зургаан сарын өмнө Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч буурсан байсан бол энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3 тэрбум 438 сая ам.доллар болж, өссөн.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд юу хийсэн бэ гэхээр олборлохоос эхлээд хилээр гарах бүхий л үйлдлийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу Монгол Улсын нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард Монгол Улс 14 сая тонн нүүрс экспортолсон байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 сая тонноор нүүрсний экспорт нэмэгдсэн. Цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулахад нүүрсний экспорт 2.5 сая тонноор нэмэгдсэн. Энэ нь нүүрсний экспорттой холбоотой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилга үр дүн өгч байна гэдгийг харуулж байгаа.

Гурав дах үр дүн нь нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Биржээр бүтээгдэхүүнээ зарахдаа өрсөлдөөн оруулж байна, амжилттай явж байна. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” гэсэн гурван компани 800 мянган тонн нүүрс биржээр зарж байна. Үнэ өссөн, 100 орчим ам.доллараар зарагддаг байсан нүүрс 180 ам доллараар зарагдаж байгаа нь юалютын нөөцийг нэмэхэд их үүрэг гүйцэтгэсэн" гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж