Л.Наранбаатар шоронд орох болзлоо хангасан уу?

Хуучирсан мэдээ: 2023.04.08-нд нийтлэгдсэн

Л.Наранбаатар шоронд орох болзлоо хангасан уу?

Л.Наранбаатар шоронд орох болзлоо хангасан уу?

Хөтөл дэх “Цемент шохой” ТӨХК-ийн санхүүд  Үндэсний аудитын газар шалгалт хийж, хэд, хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн байна. Санхүүгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 31-нийг өдрийг дуусталх хугацаанд хийсэн юм байна.

Энэхүү шалгалтаар гүйцэтгэх захирлын хувийн зардалд 6.4 сая төгрөг, хайрхан тахисан, бумбын баярт оролцсон 5.9 сая төгрөг, Улаанбаатар хот дахь оффисын үйл ажиллагаанд зориулж 26.9 сая төгрөг гаргасан нь Сангийн сайдын тушаалаар баталсан хэмжээнээс илүү гэхчлэн зөрчил илэрчээ.

“Цемент шохой” ТӨХК-ийн захирлаар оймс хочит Л.Наранбаатар ажилладаг.

Харин энэ асуудалтай холбогдуулж өмгөөлөгч Б.Мэргэн “Төрийн аудит худлаа дүгнэхгүй байлгүй. 21,3 тэрбумын зөрчил. Удаа дараагийн шууд худалдан авалтууд. Наранбаатар гэж нөхөр шоронд орох болзлоо шууд хангачихлаа. 21 тэрбумаа барагдуулвал торгуулаад үгүй бол хоригдоно. 100 гаруй саяын хохирол учруулсан гэх Мөнх-Эрдэнэ 4 жилийн ял авсан. Одоо харъя.

Хөтөлийг 41 тэрбумаар авсан ч 3 тэрбум, зайсанд 3 өрөө байрны үнэ гэж гөрддөг. Тэгвэл тэр попроод байсан Наба чинь ганцхан жилийн дотор 21 тэрбум, зайсанд 21 өрөө байрны үнээр наадчихжээ. Одоо яах уу?” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан жиргээд байна.

Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 22-ний өдрийн хуралдаанаараа “Цемент шохой” компанийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид шилжүүлэн авч буйгаа зарласан юм. Үүний дараагаар Л.Наранбаатарыг  “Цемент шохой” ТӨХК-ийн захирлаар томилсон болохыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга мэдэгдэж байсан.

 Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж