АНУ-ын box office өнгөрсөн долоо хоногт

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын box office өнгөрсөн долоо хоногт

1.The Expendables -16.500.000 доллар

Lionsgate  бүтээж Силвестер Сталлоне зохиолыг нь бичиж найруулан, гол дүрд нь Холливуудын бусад тулаант оддын хамт тоглосон тус кино хоёр дахь долоо хоногтоо тэргүүллээ. Нийт 64,890,000

2.Vampires Suck -12,200,000 доллар

20th Century Fox-ын бүтээл. Найруулагч Jason Friedberg-ийн инээдмийн кино эхний долоо хоногтоо ийм амжилт үзүүлж байна. Гол дүрд нь Matt Lanter, Jenn Proske нар.

3.Eat Pray Love -12,000,000 доллар

Sony Pictures Entertainment-ын энэхүү кино хоёр дахь долоо хоногтоо box office-д дээгүүр жагсаж байна. Нийт 47 сая доллар. Ryan Murphy найруулж Холливуудун нэрт жүжигчин Жулиа Робертс гол дүрд нь тоглосон. Сонирхолтой нь энэ киноны продюссерээр супер од Брэд Питт ажилласан юм.

4.Lottery Ticket- 11,125,000 доллар

Warner Bros. Pictures Distribution. Найруулагч Erick White-ийн бүтээл. Тус инээдмийн кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн ба эхний долоо хоногтоо box office-ийн дөрөвт жагсаж байна. Гол дүрд Shad "Bow Wow" Gregory Moss, Ice Cube , Brandon T. Jackson нар тоглосон байна.
5 The Other Guys -10,100,000 доллар
Sony Pictures Entertainment, найруулагч Adam Mckay нарын бүтээл. Гол дүрд нь Will Ferrell, Mark Wahlberg, Eva Mendes, Michael Keaton нар тогложээ. Гурав дахь долоо хоногтоо нийт 88 сая долларыг олоод байна.

6.Piranha 3D – 10,035,000 доллар

Францын авьяаслаг залуу найруулагч Alexander Aja-гийн бүтээл. Гол дүрд Elizabeth Shue. Нээлтээ хийсэн эхний долоо хоног нь.

7.Nanny McPhee Returns – 8,310,000 доллар

Найруулагч Sussanna White. Гол дүрд Emma Thompson.

8.The Switch  – 8,310,000 доллар

Miramax Films-ийн бүтээл. Гол дүрд Jenifer Aniston. Тус инээдмийн киноны найруулагчаар Josh Gordon, Will Speck нар ажиллажээ. Мөн л нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо явж байна.

9.Inception – 7,655,000 доллар

Warner Bros. Pictures –ын бүтээл. Холливуудад сүүлийн үед хүчээ авч буй найруулагч Chrostopher Nolan нээлтээ хийгээд дөрөв дэх долоо хоногтоо box office-д жагсаж буй тус киног найруулжээ. Гол дүрд нь Leonardo DiCaprio, Ken Watanabe, Joseph Gordon-Levitt, Marion Cotillard, Tom Berenger, Michael Caine нарын одууд хамтран тогложээ. Нээлтээ хийснээс хойш 261 сая доллар халааслаад буй кино. 

10.Scott Pilgrim vs. the World -5,034,000 доллар

Universal Pictures-ын бүтээл. Найруулагч Edgar Wright, гол дүрд нь Michael Cera. Тав дахь долоо хоногтоо box office-д жагсаж буй тус кино дараа долоо хоногоос 10-аас доош байранд унах болов уу.
 
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж