Нөөцийн махыг борлуулах өргөтгөсөн худалдаа эхэллээ

Нөөцийн махыг борлуулах өргөтгөсөн худалдаа эхэллээ

Нөөцийн махыг борлуулах өргөтгөсөн худалдаа эхэллээ

Нийслэлийн хүн амд нөөцийн махыг хүртээмжтэй хүргэх зорилгоор өнөөдрөөс /2023.04.08/ 21 байршилд өргөтгөсөн худалдааг эхлүүлээд байна. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, 1 кг-ыг нь 8300 төгрөгөөр борлуулна. Үнийн хувьд бусад зах, худалдааны төвөөс 20-25 хувиар хямд байх юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа маргааш өдөр ч үргэлжлэн гарна.

Мөн өргөтгөсөн худалдаанд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана.

Нөөцийн махны худалдааг өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж буй аж. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна” хэмээв. Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр дөрөв, нийт 21 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Өнгөрсөн хугацаанд 180 тонн гаруй мах борлуулсан нь бэлтгэсэн нийт махны 2.4 хувийг эзэлж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Otgoo 2023-04-08 202.9.40.210

Hudalaa chaagaad l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж