Д.Дарьсүхбаатар, Х.Бат-Ялалт нар БЗС-гаас авсан зээлээ төлөөгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.08-нд нийтлэгдсэн

Д.Дарьсүхбаатар, Х.Бат-Ялалт нар БЗС-гаас авсан зээлээ төлөөгүй

Д.Дарьсүхбаатар, Х.Бат-Ялалт нар БЗС-гаас авсан зээлээ төлөөгүй

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Стандартчилал хэмжил зүйн дэд дарга зэрэг албыг хашиж ирсэн Д.Дарьсүхбаатар, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нар Боловсролын зээлийн сан /БЗС/-гаас зээл авч сурч байсан ч гэрээний нөхцөлөө биелүүлэлгүй өнөөдрийг хүргэжээ.

Тодруулбал, Д.Дарьсүхбаатар нь 1998 онд АНУ-ын Калифорний их сургуульд банк санхүүгийн мэргэжлээр суралцахаар БЗС-гаас 15,018,05 ам.долларын зээл авсан ч буцаан төлөөгүй.

Х.Бат-Ялалт 2000 онд АНУ-ын Оклахомагийн их сургуульд хууль, эрх зүйгээр суралцахаар  49,251 ам.долларын зээл авсан ч буцаан төлөөгүй байгаа юм байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам нь 1997 оноос эхлэн БЗС-гаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан ч гэрээний нөхцөлөө биелүүлэлгүй өнөөдрийг хүргэсэн 230 хүний нэрсийг ил болгоод буй.

Гэрээнд зааснаар БЗС-гаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан нөхцөлд Монголдоо ирж таван жил ажиллах үүрэг хүлээдэг.  Хэрвээ гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлд төлбөрийг буцаан төлөх ёстой. Харин дээр нэр дурдсан Д.Дарьсүхбаатар, Х.Бат-Ялалт нарын тухайд 20 шахам жил болоход хэн нь ч энэхүү зээлээ төлөөгүй.

Нийт 230 зээлдэгч зээлээ төлөөгүйгээс 27 тэрбум төгрөгийн эрсдэл үүсээд байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж