Зураач  Р.Батцэнгэлийн "Морин хуурын дууль’’ номын нээлт боллоо

Зураач  Р.Батцэнгэлийн "Морин хуурын дууль’’ номын нээлт боллоо

Зураач  Р.Батцэнгэлийн "Морин хуурын дууль’’ номын нээлт боллоо

Зураач Р.Батцэнгэлийн "Морин хуурын дууль’’ номын нээлт өнөөдөр /2023.04.07/ Монголын Үндэсний музейд боллоо. Түүний энэхүү бүтээл адал явдал дүүрэн, онц сонирхолтой анимейшин кино мэт зурган өгүүлэмжтэйн дээр танин мэдэхүйн тайлбартайгаар бусад бүтээлүүдээс онцлог болжээ. Зохиолын үндсэн өгүүлэмж өвөрмөц бөгөөд морин хуурыг бүтээсэн тухай домгоос сэдэвлэсэн, олон сонирхолтой домгуудыг багтаасан байна.

Зураач энэхүү бүтээлээрээ эртний монголчуудын оюун санааны ертөнц, хүрэл зэвсгийн үеэс өнөөг хүрсэн уламжлал, өв соёлын хэлхээ, залгамж чанарыг нээн харуулж, аман зохиолын уламжлалыг шингээжээ.

Номын нээлтийн үеэр зураач Р.Батцэнгэл "Миний бие 2019 оны арванхоёрдугаар сард хорт хавдрын онош сонстолоо хүүхэлдэйн кино хувилбар бодож, хөөцөлдөж явсан. Харин анхны мэс засалд орсны дараагаас тархинд дүрслэгдсэн тэдгээр зүйлийг яаралтай бодит болгоё, зурагт ном бүтээе гэж бодсон юм. ‘’Морин хуур дууль ном’’ монголчууд бидний ахуй эрс өөрчлөгдөн, хүүхэд багачууд маань үндэснийхээ өв соёл, уламжлалаас улам холдож буй өнөөгийн нөхцөлд түүх, археологи, угсаатны зүйн судалгаанд үндэслэн бүтээсэн энэхүү ном ирээдүй хойчид ихийг ойлгуулах, оюуны хөрөнгө оруулалт болох байх гэж бодож байна. Номын танин мэдэхүйн тайлбарууд биет, биет бус соёлын өвүүд болон эртний монголчуудын ертөнцийг таньж мэдсэн төсөөлөл, шүтлэг, зан заншлын талаарх суурь ойлголт хүүхдүүдэд төдийгүй томчуудад өгөх болно" гэж хэлэв.

Ташрамд дуулгахад, зураач Р.Батцэнгэл 2014 онд "Mонголын нууц товчоо түгээмэл эх" цуврал ном гаргасан байна. Дэлхийн 10 гаруй орны хэл дээр хэвдэгдэн борлуулагдаж байгаа тус бүтээл нь ‘’Мөнгөн мод-2021’’ наадмаас шилдэг ном хэвлэлийн төрөлд шалгарчээ.

Т.БУЯНБИЛЭГ
Б.САЙНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж