Захарова: ОУОХ Оросын тамирчдыг ялгаварлан гадуурхаж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Захарова: ОУОХ Оросын тамирчдыг ялгаварлан гадуурхаж байна

Захарова: ОУОХ Оросын тамирчдыг ялгаварлан гадуурхаж байна

ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова ОУОХ-ны зөвлөмжүүд олимпизмын зарчимд харшилж байна гэж мэдэгдэв.


ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова "Олон улсын олимпийн хорооноос (ОУОХ) Оросын тамирчдын талаар гаргасан зөвлөмжүүд Орос улсыг дэлхийн спортоос хасах бодлогыг баримталж, олимпийн хөдөлгөөний зарчимтай зөрчилдөж байна" гэж мэдэгдэв.

Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр "Оросын тамирчдыг төрийн далбаа, төрийн дуулалгүй, эх орныг нь төлөөлүүлэлгүй тэмцээнд оролцуулах тухай зөвлөмж гаргасан. Энэ нь юуны түрүүнд биднийг дэлхийн спортоос хасах гэсэн Барууны улс орнуудын тулгаж буй хачирхалтай, зэрлэг логикийг дахин хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлээс, мөн дарамт шахалт үзүүлэх, барууныхны хэлдгээр манай улсыг тогтоон барих бодлогыг хэрэгжүүлэх оролдлогоос л үүдэлтэй гэдэгт бид итгэлтэй байна" гэж хэлэв.

Захарова ОУОХ-ны баримт бичгүүдэд болон спортын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолуудад хэн нэгнийг тусгаарлах явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх талаар тодорхой заасныг сануулав.

Тэрбээр "Манай тамирчдын тухайд жилээс жилд ямар бодлййогыг хэрэгжүүлж байгааг бид харж байгаа. Харамсалтай нь дэлхийн спортын салбарын албан хаагчид ч мөн адил… Дэлхийн олимпизмын зарчимд харшлах зүйл хийхгүй байх боломж тэдэнд олдохгүй байна. Бид ялгаварлан гадуурхах энэхүү хэлбэр, мөн аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцэж байна" гэж мэдэгдэв. Мөн "Оросын тамирчид, манай багууд, дасгалжуулагчдыг олон арван жил хавчин шахаж байгаа нь шударга олимпийн хөдөлгөөний зарчмуудыг устгаж байна" гэжээ.

Сануулахад, ОУОХ өнгөрсөн Мягмар гаригт олон улсын спортын холбоодод цэргийн тусгай ажиллагааг дэмжээгүй Оросын тамирчдад эх орноо төлөөлөхгүйгээр тэмцээнүүдэд оролцохыг зөвшөөрөхийг зөвлөжээ. Үүний зэрэгцээ зэвсэгт хүчин, аюулгүй байдлын байгууллагуудтай холбоотой тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг тус байгууллагаас санал болгосон. Мөн ОХУ болон Беларусь улсын багуудыг олон улсын тэмцээнд оролцогч гэж үзэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: РИА Новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж