Ирланд төвийг сахих байр сууриа өөрчилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2023.04.08-нд нийтлэгдсэн

Ирланд төвийг сахих байр сууриа өөрчилж магадгүй

Ирланд төвийг сахих байр сууриа өөрчилж магадгүй

Ирландын засгийн газар ирэх зургадугаар сард  болох зөвлөлдөх форумаар тус улсын цэргийн төвийг сахих байр сууриа өөрчлөх эсэхийг ард түмнээсээ асууна гэдгийг Гадаад хэргийн яамнаас нь мэдээллээ. Энэ нь ОХУ-аас хөрш Украинд эзлэн түрэмгийлсэн асуудалд Ирланд улс баримталж буй байр сууриа өөрчлөх дохио гэж харагдаж байна. Гадаад хэргийн сайд Мишеал Мартин хэлэхдээ, ирэх зургадугаар сард гурван өөр хотод дөрвөн өдрийн турш зохион байгуулагдах форумаар аюулгүй байдлын олон асуудлыг хэлэлцэж, олон арван жил баримталж ирсэн төвийг сахих бодлогын талаар хэлэлцэнэ гэжээ. Тэрбээр "Өнгөрсөн жил олон улсын аюулгүй байдлын төлөв байдал мэдэгдэхүйц өөрчлөгдлөө. Орос улс олон улсын хуулийг илтэд, бүдүүлгээр  зөрчин, үл тоомсорлож байгааг бид харлаа. Ирланд улс дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг сахиулах амлалт, манай уламжлалт цэргийн төвийг сахих бодлого нь биднийг энэхүү шинэ бодит байдалд хариу арга хэмжээ авах шаардлагаас чөлөөлөхгүй" гэж мэдэгджээ. 

Форумд аюулгүй байдал, батлан ​​хамгаалах, гадаад бодлогын мэргэжилтнүүд, улс төрийн төлөөлөгчид, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид болон бусад холбогдох байгууллагуудын саналыг сонсох юм. Олон нийтийн гишүүд оролцож, урьдчилан бичгээр мэдүүлгээ өгөх боломжтой.

Гэхдээ Мартин үндэсний "RTE" телевизэд ярилцлага өгөхдөө,  "Урьдчилан таамагласан үр дүн байхгүй" бөгөөд засгийн газар цэргийн төвийг сахих бодлогоо өөрчлөх төлөвлөгөөгүй байна" гэж мэдэгджээ. Харин Ирландын ерөнхий сайд Лео Варадкар өнгөрсөн жил хэлсэн үгэндээ, Орос-Украины дайнаас шалтгаалан бодлогоо эргэн харж, Европын холбооны нийтлэг гадаад бодлогод илүү оролцоотой болж магадгүй гэж байв. Ирландын төвийг сахих байр суурь нь тус улсыг дэлхийн хоёрдугаар дайнд их гүрнүүдийн шатрын хүү болохоос хамгаалсан гэж үздэг. 

Украин дахь Оросын түрэмгийллийн дараа 70 жилийн турш ямарваа цэргийн бүлэгт элсээгүй явж ирсэн Финланд улс НАТО-д элссэн.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж