"Хөгжим, бүжиг хоёр миний хувьд ус, агаар"

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

"Хөгжим, бүжиг хоёр миний хувьд ус, агаар"

"Хөгжим, бүжиг хоёр миний хувьд ус, агаар"

116 студийн бүжигчин, бүжгийн багш Г.Мөнхтулгатай ярилцлаа.


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

-Намайг Ганзоригийн Мөнхтулга гэдэг. 116 студид "HipHop" урсгалаар бүжиглэдэг. Мөн бүжигчин болон бүжгийн багшаар ажилладаг. Одоохондоо маркетингаар сурахын хажуугаар өөрийн гэсэн борлуулалтын зүйл бас оролдож байна. Мөн өөрөө өөрийгөө борлуулах тал дээр ч суралцаж байна.

-Улсын аварга болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ерөнхийдөө маш олон "battle"-ууд болдог. Саяхан сүүлд орсон нь улсын аварга шалгаруулах тэмцээн. Энэ "battle"-аар хоёр дахь удаагаа тэргүүн байрт орлоо. Сэтгэгдэл маш өндөр байна. Үнэхээр гоё байсан. Хамгийн гол нь би энэ тэмцээнээс ямар алсын хараа олж авсан бэ гэвэл гадагшаа гарах зорилгыг өөртөө тавьсан. Гадагшаа гарч, суралцаж тэр хүмүүстэй өрсөлдөхийг хүсч байна.

-Хүүхэд насныхаа тухай яриач, багадаа хэр эвсэлтэй хүүхэд байсан бэ?

-Би тийм ч эвсэлтэй хүүхэд байгаагүй. Гэхдээ бүжиглэдэггүй хүний хажууд бол эвсэлтэй байсан. Багадаа "tectonic" бүжиглэж эхэлж байсан. Тэгээд сүүл рүүгээ гудамжны бүжгүүд, хөдөлгөөнүүд алдартай болж, үзээд л, анх өөрийгөө нэлээд давгүй бүжиглэдэг болчихлоо гэж бодож байсан. Үүний дараа яг гудамжны бүжиг гэж юу юм бол гээд сургалтад сууж үзээд, өөрийгөө болоогүй байсныг мэдсэн. Явж эхлээд л эвсэлтэй болсон. Илүү хичээл зүтгэл гаргаж байж гэсэн үг л дээ. Багадаа эвсэлтэй гэхээсээ илүүтэй бүжигт дуртай байсан.

-Нөлөөлсөн хүн бий юу? 

-Хамгийн том нөлөөлсөн хүн бол "116" студийн захирал Төөгөө. Надад "HipHop" соёл гэж юу байдаг, тэр дундаа бүжиг гэж юу байдаг вэ гэдгийг ерөнхий том зургаар нь харуулж өгсөн хүн гэж хэлж болно. "YouTube"-ээс маш их бүжигчний бүжиглэхийг үзсэн.

-116 студитэй яг хэзээ, яаж холбогдсон бэ? 

-Анх 2017 онд яг орж ирэхэд шалгаруулалт авагдсан. Би эхний шалгаруулалтдаа тэнцээгүй. Сургалтад нь суухаар шийдээд, өнөөг хүртэл суралцаад явж байна.

-Студийн үйл ажиллагаа хэр байгаа вэ?

-Одоогоор найман багштай байна. Багш нар тус бүртээ өөр өөрийн төрлөөр хичээл ордог. Нэг ангид дунджаар 7-15 хүүхэд сууж байна. Энэ орж байгаа төрлүүд нь гудамжны бүжгийн төрлүүд гэсэн үг. Тус тусдаа стандартын дагуу заадаг, үүгээрээ илүү урт удаан тогтнож байгаа гэж боддог.

-116 студийн тэмүүлж буй алсын хараа?

-116 студи маш том болно. Бүжигчин бэлтгэдэг, бүр цаашилбал артист бэлтгэдэг маш том 116 гэсэн "community" бий болгоно гэж төлөвлөж байна. Зөвхөн бүжиглэх тал дээр ч биш, бас урлаг тал дээр гэсэн үг. "HipHop"-ийн таван төрөл байдаг. Үүгээрээ дагнаж, энэ соёлыг илүү зөвөөр түгээхээр ажиллаж байна.

-Хэрхэн бүжгээ дэглэдэг вэ? Юунаас ‘’inspiration’’ авдаг вэ?

-Одоо хөгжим явбал бие дагаад л хөдөлдөг. Хөгжим, бүжиг хоёр бол миний хувьд ус, агаар гэсэн үг. Тэгэхээр ‘’inspiration’’ авдаг зүйл гэвэл хөгжим.

-Бүжгээр дамжуулан олж авсан хамгийн үнэт зүйл юу вэ?

-Бүжгийг би бас нэгэн хэл гэж ойлгосон. Бүжиг бол биеийн хэлэмж, биеийн хэл гэж болно. Бас нэг зүйл нь бүжгээр дамжуулан хүмүүжсэн. Би жаахан бүдүүн, бас маш ээрүү, сул дорой байсан. Бүжиг намайг үүнээс татан гаргасан.

-Бэлтгэлээ хэдэн цаг хийдэг вэ? Чөлөөт цагаа зөвхөн бүжигдээ зарцуулдаг уу, өөр сонирхол бий юу?

-Студи 13.00 цагаас нээгдэж, 22.00 цагт хаадаг. Энэ хооронд бүжгээ бэлддэг. Багшилж байгаа болхоор буруу зүйл зааж болохгүй. Ном журмын дагуу заахын тулд бусад үед судалгаа шинжилгээ хийдэг. Мэдээж олон зүйл сонирхож, туршиж үзэх дуртай. Одоогоор маркетингийн талаар илүү судалж байна.

-Бүжгээр дамжуулан юу хэлэхийг зорьдог вэ?

-Бүжгээр дамжуулан хэлэхийг хүссэн зүйл маш их бий. Одоо юу хэлмээр байна вэ гэвэл бүжиг бол "lifestyle". Тэр үедээ юу илэрхийлмээр байгаа түүнийгээ биеийн хэлэмжээрээ гаргаж ирдэг. "HipHop" соёлын үүсэл нь нийгэм рүүгээ дайрсан биш, харин бид болохгүй байгаа юм байна, өөрсдийгөө өөрчил гэж гарч ирсэн соёл.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Төгсгөлд нь хандаж хэлэх үг байгаа юу?

-116 студид ирэхийг хүсч байгаа бол үнэхээр нээлттэй шүү. Ирэхэд л болно. Бид хэзээд найрсгаар хүлээж авна.

Б.Сайнбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж