АНУ-ын хууль тогтоогчид ТикТок-ийг хориглох тухай хэлэлцэж байх хооронд "ByteDance" компани дахин нэг анхаарал татсан шинэ платформ танилцууллаа. "Lemon8" нэртэй тус платформ ТикТок-ийн нэгэн адил сорилттой тулгарч магадгүй байна.
Энэ нь "Instagram" болон "Pinterest"-ийн холимог гэж хэлж болохуйц зураг дээр суурилсан платформ юм. Харагдах байдлын хувьд Хятадын Шиаохоншу буюу Бяцхан улаан ном нэртэй платформтой төстэй аж.
"Lemon8" нь цоо шинэ зүйл биш, 2020 онд Азийн зах зээлд гарсан бөгөөд Тайланд, Япон зэрэг оронд хэдийнэ олон сая хэрэглэгчтэй болжээ. Тодруулбал, Тайландад уг платформыг 7.4 сая удаа татаж авсан бол Японд таван сая удаа татсан байна. Харин АНУ-д энэ оны хоёрдугаар сард сүр дуулиантай танилцуулагдсан. Одоогийн байдлаар АНУ-д уг платформыг 290 мянган удаа татжээ.
"ByteDance"-ийн гаргасан "CapCut" нэртэй платформ мөн АНУ-д алдартай. Одоогийн байдлаар АНУ-ын хэрэглэгчид "CapCut"-ыг 60 сая удаа татсан бол дэлхий дахинд 940 сая удаа татжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ