Бентлигээр ажилдаа ирдэг аяга угаагч

Хуучирсан мэдээ: 2023.04.08-нд нийтлэгдсэн

Бентлигээр ажилдаа ирдэг аяга угаагч

Бентлигээр ажилдаа ирдэг аяга угаагч

Хятадын олон нийтийн сүлжээнд тансаг зэрэглэлийн автомашин унадаг ч аяга угаагч хийдэг эмэгтэйн бичлэг олны анхаарлыг татаж байна. Сычуань мужийн Чэнду хотын нэгэн ресторанд аяга угаагч хийдэг эмэгтэй ажлаасаа тараад Бентли машинаар гэр рүүгээ явж байгааг хэн нэгэн бичиж "Мөнгөөр дутаагүй ч, хийх зүйлтэй хүн" гэх тайлбартайгаар "Weibo"  цахим сүлжээнд оруулжээ. 

Бичлэг олны анхаарлыг татсаны дараа Хятадын  "China Times" мэдээллийн агентлаг тухайн эмэгтэйг олж сурвалжлага бэлтгэсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн эмэгтэй нь баян боловч ресторанд аяга угааж, цаг нөгцөөдөг гэнэ. Тэрбээр "гэртээ өдөржин зүгээр суух үнэхээр уйтгартай. Би өдөрт ядаж аяга угаахгүй бол үнэхээр тухгүй байдаг" гэж ярьжээ.

Охин нь ээжийгээ аяга угаахаас огтхон ч ичдэггүй бөгөөд өдөр бүр ажилд нь хүргэж өгч, авах байдлаар дэмждэг гэнэ.

Хятадын баячууд энэ мэтээр янз бүрийн ажил хийж, цаг нөгцөөх нь элбэг байдаг талаар олон нийтийн сүлжээнд бичжээ. Харин зарим атаархуу хүмүүс "Мөнгөөр гачигдахгүй л бол юу ч хийсэн аз жаргалтай байж чадна" гэж мэтгэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
100
ЗөвЗөв
16
ГайхмаарГайхмаар
13
ХахаХаха
13
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж