Аляскагийн үндэсний агаарын аврах албанаас жижиг арлаас жирэмсэн эмэгтэйг авчирахын тулд 1062 км ниссэн нь олны талархлыг хүлээгээд байна. Жирэмсэн эмэгтэйг Оросын хилээс 3 км зайтай орших жижиг арлаас очиж аварсан бөгөөд энэ нь замгүй, эмнэлэг нь хэдэн зуун милийн зайд байдаг хамгийн алслагдсан бүс аж.
Жирэмсэн эмэгтэй 80 гаруй хүн оршин суудаг баруун хэсгийн жижиг арлаас гэдэс нь өвдсөн зовиуртайгаар аврагчдад хандсан байна. Тус арлын оршин суугч уугуул иргэд нь цагаан баавгай, далайн хав, хөх хавч зэргийг авлан амьдардаг бөгөөд эмчийн мэдлэгтэй нэг ч хүн байхгүй.
Тулаан болон аврах ажиллагааны зориулалттай хос хөдөлгүүрт онгоцоор Берингийн хоолой дахь арлаас хөөрч, ямар ч буух зурвасгүй талбайд газарджээ. Нисэх онгоцны хамгийн холын зайн аврах ажиллагааны үеэр 5 цаг үргэлжилсэн нислэгийн үеэр онгоцны түлшийг агаарт олон удаа цэнэглэсэн байна. Берингийн хоолойн оролцоо Оросын онгоц тогтмол нислэг ч аливаа зөрчлөөс сэргийлэн Аляскагийн аврах алба Олон улсын огнооны шугамын АНУ-ын талыг барин нисчээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS