Гашуунсухайтын хахууль авсан албан тушаалтнуудад ял оноов

Гашуунсухайтын хахууль авсан албан тушаалтнуудад ял оноов

Гашуунсухайтын хахууль авсан албан тушаалтнуудад ял оноов

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтын зөвлөлд хамаарагддаг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд нүүрс ачилтын богинын тээвэрт явж байгаа тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх дэс дараалалд оруулж батлуулах нэрийн дор "бөмбөлөг" гэх шинэ нэршил үүсгэж, аж ахуйн нэгжүүдээс хахууль авч, үйлчилгээний дэс дарааллыг алдагдуулсан, өөрийн хамаарал бүхий компанийг хилээр нэвтрүүлэх зорилгоор шинжилгээний багт нөлөөлсөн” гэх гомдол, мэдээллийн мөрөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Давааням эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр нийт 16 компанийн 1551 тээврийн хэрэгслийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгож, нийт 121,100 юань, 36,500,000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон байна. Тухайлбал,

-2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий 4 компанийн 197 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахаар 20,100 юань хахуульд авсан, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэр бүхий 11 компанийн 930 тээврийн хэрэгсэлд авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 101,000 юань хахуульд авсан,

-2021 оны зургадугаар сарын 8-ны өдөр нэр бүхий 5 компанийн 424 тээврийн хэрэгсэлд авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 37,500,000 төгрөг хахуульд авсан.

-2021 оны долдугаар сарын 10-ны өдөр түрээсийн байрны төлбөрөө төлүүлэхээр иргэн Ө-гээс 1,000,000 төгрөг шаардаж, хахуульд авсан нь нотлох баримтаар тогтоогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд, С.Даваанямыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 7 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч шийдвэрлэжээ.

Мөн мэргэжилтэн Б.Оргилболд, инженер Э.Шарав-Арилдий нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг нь хасч, 18 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэн С, Э нарыг хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг нь хасч, 10 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-07 202.179.25.79

АТҮТ-н ХУХ-н дарга Айдос, маргэжилтэн Анхбачр, Мэндбаяр, Онон нар нь хэзээ таслагдах юм. Ажилаа хийгээд л хүн загнаад л явж байх юм. Айдос нь урд хэд2 холбогдоод мултарсан Хаянхярваагийн цүнх баригч, сэтгүүлч мэргэжилтэй нэгэн. Таслагддаггүй ээ.

Avatar

баясаK 2023-04-07 202.126.88.78

авилгын хэрэгт цаазын ял оноодог болгож өгнө үү

Avatar

Бат 2023-04-07 66.181.161.58

Ийм тэнэг хуультай бж яаж авилага албан тушаалын хэрэгтэй тэмцэх гээд бгаа лалрууд вэ. Эсвэл шүүх прокурор цагдаа нь авилагад давхар идэгдчихсэн юм бишүү

Avatar

Нэргүй 2023-04-07 192.82.73.163

Толгойг нь илсэн юм биш үү?!

Avatar

Нэргүй 2023-04-07 66.181.161.234

Ял ч гэж дээ с** зүгээр л тохиролцоод салжээ энэ тэр гээч дээ

Avatar

Нэргүй 2023-04-07 192.82.85.175

Тэнд нь элсэнд булчихаж байгаач

Avatar

Нэргүй 2023-04-07 66.181.179.98

Ingej yalladag bol avligal avch horongojood 3 jil suuj garch ireed horongoo ideed l suuya doo, toriin alband ajillah erh haslaa ch geh shig ternii ch hrggui bayjsan bhad zailaa durakuud

Avatar

Зочин 2023-04-07 122.201.31.125

хажууд нь Мөнхэрдэнэ хэлмэгдсэн юм бишүү

Avatar

Нэргүй 2023-04-07 66.181.160.96

Зуу зуун сая-аар авилга аваад төрийн албанд ажиллах эрхээ 2-3 жил хасуулаад тэгээд л болоо юу. Манай төр ч энэрэнгүй юмаа. Ядаж авилгын мөнгийг нь буцаан авч орон байрыг нь хураан авч болдоггүй юм уу.

Avatar

Нэргүй 2023-04-07 202.126.89.64

Жинхэнэ авлигчдаа барих хэрэгтэй олон жил ажилласан авлигаар хөрөнгөжсөн байцаагч нар байдаг

Avatar

Зочин 2023-04-07 12.88.178.218

Эд нар чинь жараахайнууд шүү дээ манай хууль шүүх бүрэн дампуурссан гадаадаас шүүгч ,хуульч авч ажиллуул цалингий нь хулгайчдын офшор данснаас гарга

Avatar

Давааням 2023-04-07 202.180.219.254

Гүрсоронзон, Эрдэнэчулуун, Айдос, Онон нар Давааням болон инженер залуучуудаар туг тахилаа

Avatar

Нэргүй 2023-04-07 192.82.85.69

Энэ засгийн газар нэг л бишээ. Шүгэл үлээх гэж үлгэр ярихаар Ардын хянан шалгах хороог байгуулсан нь арай ил тод шудрага юм бишүү

Avatar

Зочин 2023-04-07 139.5.217.180

Ажил хэргээ бүтээх, ашиг хонжоо олох гэж л зарим этгээд зориуд хахууль өгч хүчээр бусдыг гэмт хэрэгтэн болгодог, Дараа нь матаж тэднийг шоронд суулгаж амьдарлаар нь тоголдог хохироодог,

Avatar

Нэргүй 2023-04-07 192.82.69.248

Ямар аймаар хэрэг бэ. Гаалийн ажилчид гэж бөөн машин явуулсан бөөн хотод мөнгөө багтааж ядсан нөхдүүдийг шалгаачээ. наад хулгайчуудаа сайн шалгаад өгвөл хотоор дүүрэн шудрагаар ажиллах залуус байна

Avatar

Зочин 2023-04-07 192.82.86.129

Мөнх-эрдэнэ энэ хэдийн хажууд бараг асуудалгүй юм байна ш дээ. Тэгэхэд Мөнх-эрдэнэд 4 жилийн ял , С.Даваанямд 3 жилийн ял өгсөн байна ш дээ. Харьцуулалт хийж үзвэл С.Давааням хоёр хагас дахин их буюу ялаар бол 8 жил , Батбаяр , Баясгалан хоёрт бүх насаар нь хорих ял өгөх хэмжээтэй юм байна ш дээ.Монгол улсын шүүхийн шүүгчидээ гэж. Шудрага ёсноос илүү мөнгө хүчтэй байна шүү.

Avatar

Монгол 2023-04-07 150.129.143.113

Арайчдээ ингэж авилагтай тэмцэхгэээ доромжлоод байгаамуу

Avatar

Нэргүй 2023-04-07 103.26.194.108

Хахууль авсан хүнийг ийм зөөлөн "шийтгэсэн" болдог улс Монголоос өөр байхгүй байх. Ийм байхад хахуультай тэмцэнэ гэдэг бол ёстой үлгэр юм байна. Ядаж хахуулийн мөнгийн хурааж авдаггүй юм уу.

Avatar

21 2023-04-07 202.55.191.130

YAMAR AIMAR YALALAAA VEEE

Avatar

Нэргүй 2023-04-07 203.98.76.176

Orlogiig ni huraadaggui yum uu, zavshaad l bna shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж