BTS-ийн Шюга NBA-ын элчээр томилогдов

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

BTS-ийн Шюга NBA-ын элчээр томилогдов

BTS-ийн Шюга NBA-ын элчээр томилогдов

Өмнөд Солонгосын "BTS" хамтлагийн дуучин Шюга 2022/23 оны улирлын үлдсэн хугацаанд "NBA"-ын элч төлөөлөгчөөр томилогджээ. Реппер, ая зохиогч, продюсер Шюга сагсан бөмбөгийн шүтэн бишрэгч. "Dynamite" дууны клипээс сагсан бөмбөгийн талбайд өмсгөл өмсөн зогсож буй Шюгаг харах боломжтой. Шюгагийн жинхэнэ нэр Мин Юнги бөгөөд тайзны нэрээ ч сагсан бөмбөгийн спортоос санаа авч өгсөн гэдэг.

"Шюга элч төлөөлөгчийн хувьд 2022-2023 оны улирал болон түүнээс хойших хугацаанд дэлхий даяарх хөгжөөн дэмжигчдийг холбооны үйл ажиллагаанд татан оролцуулах болно. АНУ болон Ази дахь "NBA"-ын тоглолт, арга хэмжээнд оролцох, лигийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцоно. "NBA" мөн Шюгагийн анхны бие даасан аялан тоглолтод оролцож, анхны бие даасан цомгийн тоглолтууд дээр хамтран ажиллах болно" гэж "NBA" албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Тэрбээр "Хөгжим, сагсан бөмбөг бол миний хар багын хүсэл тэмүүлэл. "NBA"-ын элч төлөөлөгчөөр нэрлэгдэх нь миний мөрөөдөл. Би "NBA"-тай харилцаагаа албан ёсоор баталгаажуулж байгаадаа баяртай байна. Ирэх саруудад төлөвлөж буй сонирхолтой үйл ажиллагаануудад хамтарч ажиллах мөчийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж