Хятадын төв нутгийн нэгэн уурхайд гал гарч 25 уурхайчин амиа алдсан байна. Хэнань мужийн Жэнжоу тойргийн уурхайд гал гарах үеэр 31 уурхайчин ажиллаж байсан. Тэдний зургааг нь аварч чадсан байна. Галын шалтгааны мэдээлээгүй бөгөөд урьдчилсан мөрдөн байцаалтаар уурхайгаас хууль бусаар нүүрс олборлож байжээ. Уурхайг удирдаж байсан гэх гурван хүнийг баривчилсан байна.