Украин: Антонов Ан-225 онгоцоо сэргээн засварлана

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Украин: Антонов Ан-225 онгоцоо сэргээн засварлана

Украин: Антонов Ан-225 онгоцоо сэргээн засварлана

Орос, Украины дайн эхлээд хэдхэн хоногийн дараа дэлхийн хамгийн том ачааны нисэх онгоц гэгддэг Антонов Ан-225 цохилтод өртөж, сүйрсэн. Мрия буюу Мөрөөдөл нэртэй тус онгоц нь Украины бахархал байв.

Мрия нь дэлхийн хамгийн хүнд онгоц бөгөөд хамгийн урт далавчтай. Мөн тус бүр нь 22600 кг орчим жинтэй зургаан турбо сэнстэй. Зөвлөлтийн "Буран" хөлгийг сансар руу тээвэрлэх зориулалтаар тус онгоцыг анх үйлдвэрлэжээ. Украин тусгаар тогтносны дараа онгоцыг хэд хэдэн удаа шинэчилсэн бөгөөд 2000-аад оны эхэн үеэс арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тус онгоцоор хиймэл дагуулууд, цахилгаан трансформаторууд, хар салхины дараа ус дамжуулах төхөөрөмж гэх мэт аварга хэмжээтэй олон зүйлийг тээвэрлэжээ.

Украины инженер техникийн ажилтнууд Мрия онгоцны сэгийг судалж, ашигтай эд ангиудыг гаргаж иржээ. Онгоцыг орчин үеийн хөдөлгүүрээр тоноглон, шинэ электрон төхөөрөмж суурилуулж, сэргээн засварлах боломжтой гэж үзэж байна. Сэргээн засварлах ажилд хэдий хэмжээний зардал гарах нь тодорхойгүй. Дайнд нэрвэгдсэн улсын хувьд сүйрсэн онгоцыг сэргээн засварлах нь нэн тэргүүний зорилт биш гэж Антоновын гүйцэтгэх захирал Быковец хэлжээ. Тэрбээр "Гэхдээ л бид үүнийг хийх ёстой. Энэ онгоц бол Украины бэлгэдэл. Бурж Халифа, Эрх чөлөөний хөшөөтэй адил бэлгэ тэмдэг" гэж хэлэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж