Хятад Энэтхэгийг сөөм сөөмөөр "идэж байна"

Хуучирсан мэдээ: 2023.04.10-нд нийтлэгдсэн

Хятад Энэтхэгийг сөөм сөөмөөр "идэж байна"

Хятад Энэтхэгийг сөөм сөөмөөр "идэж байна"

Азийн хөрш орнуудын хоорондын харилцааны хурцадмал байдлын үндсэн шалтгаан нь 2100 милийн хил, бодит хяналтын шугам нь тэдний хуваалцдаг боловч хэзээ ч тодорхойлогдоогүй байдаг. Улмаар Хятад улс олон жилийн турш хоёр улсын хилийн дагуух Энэтхэгийн нутаг дэвсгэрийг сөөм сөөмөөр булаан авч байна. Хилийн маргаанаас болж Хятад, Энэтхэг хоёр 1962 онд богино боловч өргөн цар хүрээтэй дайн хийж, улмаар хоёр талын санаанд хүрээгүй эвлэрлийн гэрээгээр тулаан зогсчээ. Үүнээс хойш цэргийн түвшинд олон удаагийн яриа хэлэлцээ болсон ч хурцадмал байдал үүссээр байна. Энэтхэгээс эдийн засгийн болон уламжлалт цэргийн давуу байдал нь  Хятадад дураараа аашлах боломжийг олгож байна гэж ажиглагчид дүгнэдэг.  " The Wilson Center" дахь Өмнөд Азийн хүрээлэнгийн захирал Майкл Кугелман хэлэхдээ, "Энэтхэгийн өөрийн газар нутаг гэж үздэг хэсэгт Хятад улс олон жилийн турш өөртөө итгэлтэйгээр түрэмгий аашилсаар ирсэн. Тухайлбал, хилийн талаарх өөрийнх нь санааг харуулсан газрын зураг гаргахаас эхлээд бодит цэргийн өдөөн хатгалга хүртэл олон төрлийн тактикийг хэрэглэдэг" хэмээн тайлбарлав. 

ГАЗАР НУТГИЙН НЭРШЛИЙГ СОЛИХ

Энэтхэгийн хилийн бүс нутгуудын нэрийг өөрчлөх замаар өөрийн мэдэлдээ авдаг. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд  Энэтхэгийн Аруначал Прадеш муж дахь 11 газрын нэрийг "стандартжуулсан" жагсаалтыг Хятад улсаас гаргасан. Нэрийг нь сольсон газруудад уулын оргил, гол мөрнүүд, суурьшлын бүсүүд ч багтжээ. Хятад нь сүүлийн хэдэн 10 жилийн турш Энэтхэгийн зүүн хойд хэсгийн мужуудыг Түвдийн өмнөд бүс нутаг гэж тооцсоор ирсэн юм.

Хятад улсаас сүүлийн зургаан жилийн хугацаанд гурав дахь удаагаа Энэтхэгийн эзэмшлийн газар нутгийн нэршлийг сольж, зарласан нь энэ. Өмнө нь 2017 онд зургаан газрын нэрийг зарлаж байсан бол 2021 оны арванхоёрдугаар сард 15-ыг гаргаж байв.

Сүүлд газар нутгийн шинэ нэрсийг Хятадын талаас зарласны дараа Энэтхэгийн талаас "Нэр өөрчлөх нь бодит байдлыг өөрчлөхгүй" гэж мэдэгджээ. Харин Хятад улаас Аруначал Прадешийг өөрийн эзэмшлийн нутаг гэж мэтгэсэн байна. Тодруулбал,  "Зангнан (Аруначал Прадеш) нь Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг юм. Төрийн зөвлөлийн газарзүйн нэрсийн захиргааны холбогдох заалтын дагуу Хятадын засгийн газрын холбогдох албаныхан Зангнаны зарим хэсгийн нэрийг стандартжуулсан. Энэ бол Хятадын бүрэн эрхийн асуудал" гэж Бээжингийн гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ. 

ЭНЭТХЭГТ ХЯТАД ТОСГОДЫГ БАЙГУУЛАХ

Хятадын засгийн газраас 2020 оны арваннэгдүгээр сард Аруначал Прадеш мужид 100 гаруй өрхтэй тосгон байгуулсан талаар "NDTV" телевиз хиймэл дагуулын зургаар баримтжуулан мэдээлжээ. Тосгоныг Хятадын де-факто хилээс 4.5 км-ийн цаана Энэтхэгийн газар нутгийн дотор байгуулсан гэнэ. Хэдийгээр Энэтхэгийн армиас уг мэдээллийг үгүйсгэсэн боловч эрх барих Бхаратия Жаната намын парламентын гишүүн үүнийг ноцтой асуудал гэдгийг мэдэгджээ.  Хэрэв та голын дагуух замаар явбал Хятад улс (Аруначал Прадеш) дээд Субансири дүүрэгт 60-70 км-ээс илүү нэвтэрсэн байна. Тэд Субансири голын чиглэлд урсдаг Ленси гэгддэг голын дагуу зам барьж байна" гэж Аруначал Прадеш мужаас парламентад сонгогдсон улстөрч Тапир Гао 2021 оны нэгдүгээр сард "NDTV" телевизэд ярьжээ. Гэвч Энэтхэгийн засгийн газар энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй бөгөөд Хятад улс сүүлийн хэдэн жилийн турш дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хилийн дагуу идэвхтэй хийж байгаа гэсэн байна. Манай Засгийн газар ч мөн адил хилийн дэд бүтцийг эрчимжүүлж, зам, гүүр гэх мэт бүтээн байгуулалтыг хийж, хил дагуух орон нутгийн иргэдийг нэн шаардлагатай холболтоор хангасан,” гэж Энэтхэгийн засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.

ЭНЭТХЭГИЙН ЦЭРГҮҮДИЙН ХАРУУЛЫН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ

Хоёр улсын цэргийн хүчний хооронд хил орчмын нутаг дэвсгэрт эргүүл хийх эрхийн талаарх санал зөрөлдөөн удаан хугацаанд үргэлжилж байна. Тухайлбал, 2020 онд Энэтхэгийн Ладак дахь бодит хяналтын шугам дагуух эргүүлийн 10 цэгийг Хятадын цэргүүд хаасан гэж "The Hindu" сайтад мэдээлэв. Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сард гарсан өөр нэг мэдээлэлд, Энэтхэг зүүн Ладак дахь эргүүлийн 65 цэгээс 26-д нь нэвтрэх эрхээ алдсан гэдгийг онцолжээ. Сүүлийн жилүүдэд Хятад, Энэтхэгийн цэргүүдийн дунд ширүүн мөргөлдөөнд гарах нь нэмэгдсээр байна. Тухайлбал, 2020 оны арванхоёрдугаар сард мөргөлдөөний улмаас дор хаяж Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын дөрвөн алба хаагч амиа алдсан.

Энэ нь 1975 онд Энэтхэгийн цэргүүд хятадуудын отолтонд өртсөнөөс хойш хоёр орны цэргүүд мөргөлдөөнд амиа алдсан анхны тохиолдол болсон. Гэхдээ Энэтхэгийн ерөнхий сайд "Санамсаргүйгээр эсвэл өөр ямар нэгэн байдлаар хэн нэгэн Энэтхэгийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн" гэх мэдээллийг үгүйсгэсэн. 

ЭНЭТХЭГТ ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ ГЭЖ ҮҮ?

Энэтхэгийн хувьд цэргийн хүч хязгаарлагдмал учраас  Хятадтай харьцуулахад хүнд байдалд байна гэж ажиглагчид үзэж байна. "Энэ бол Нью Делигийн хувьд оньсого юм. Модигийн засгийн газар маш үндсэрхэг үзэлтэй бөгөөд өрсөлдөгчдөө хүчтэй мессеж дамжуулахыг эрмэлздэг. Гэвч хэрэв олон нийтийн дуу хоолой энэ асуудалд ширүүсч, Энэтхэгийн эрх баригчид тодорхой арга хэмжээ авахад учир дутагдалтай. Жишээлбэл, Энэтхэгийн эзэмшиж буй нутаг дэвсгэрээс Хятадын цэргийг хөөн гаргах боломж маш бага" гэж Майкл Кугелман тайлбарлажээ. 

Харин бусад шинжээчид өөрөөр боддог. Шведийн Упсала их сургуулийн энх тайван, мөргөлдөөн судлалын тэнхимийн профессор Ашок Свейн дүгнэхдээ, Энэтхэгийн үлбэгэр хариу арга хэмжээ нь “дотоодын улс төрийн хүчин зүйл”-ийг буруутгажээ. “…Илүү жижиг хэмжээтэй Пакистантай сөргөлдөөн нь Модид хүчирхэг хүний ​​дүр төрхийг бий болгоход тусалдаг. Хятадтай сөргөлдөх нь Модид тийм давуу талыг өгөхгүй. Тиймээс Модийн өөрийн дүр төрхийг хамгаалах стратеги нь Ши Жиньпинд Энэтхэгийн нутаг дэвсгэрээс хумслах боломжийг олгодог" гэж тэрбээр тайлбарласан байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж