НЭМЭЛТ:
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон. Тус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Албан бус мэдээллээр Б.Тулгыг тус яамны сайдад нэр дэвшүүлэхээр тохирсон гэсэн мэдээлэл байгаа бөгөөд Удирдах зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна. Мөн ХНХ-ын сайдаар Х.Булгантуяаг сэлгэн томилж, Боомтын сайдаар Б.Тулгыг томилох хувилбар ч яригдаж байгаа аж.
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.04.07/ 15.00 цагт хуралдахаар товложээ. Хуралдаанаар аймгийн Засаг дарга нарын томилгоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын томилгоог хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Албан бус эх сурвалжаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилогдон гэх мэдээлэл цацагдсан юм. Зарим эх сурвалж тус аймгийн Засаг дарга бус Завхан аймгийн МАН-ын хорооны дарга болсон гэх мэдээллийг өгч байв.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Тулга, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан нарын нэрс яригдаж байгаа юм.
МАН-ын дүрэмд Удирдах байгууллагыг намын гүйцэтгэх төв байгууллага гэж заасан байдаг. Намын дүрэмд 25.1. Монгол Ардын Намд гүйцэтгэх төв байгууллага нь Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл байна. 26 дугаар зүйл. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл 26.1. Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргыг оролцуулан 29 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Бага хурлаас намын Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар сонгоно. 26.2. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүний 25 хувь намын анхан, дунд шатны төлөөлөл байна. 26.3. Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлно. 26.4. Удирдах Зөвлөл ажлаа намын Бага хуралд тайлагнана.
Холбоотой мэдээ