1,164,845 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

1,164,845 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 320,410,010 төгрөгийн үнийн дүн бүхий 1,164,845 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Завхан баялаг ХК (BLG+15.00%), Э-Транс ложистикс XК (ETR +14.41%), БиДиСек ХК (BDS +13.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан зочид буудал ХК (DZG -12.44%), Женко тур бюро ХК (JTB -5.94%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -4.75%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

          -Хөрөнгө оруулалтын сангийн 36,709 ширхэг нэгж эрхийг 15,544,087 төгрөгөөр

          -Хөрөнгөөр баталгаажсан 6,563 ширхэг үнэт цаасыг  656,300,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 992,254,097 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс -0.08% хувиар буурч, 36,018.89 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,425,056,120,996 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж