“Цүнх баригчдаа төрд чихсэн Д.Амарбаясгалан хариуцлага хүлээ”

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

“Цүнх баригчдаа төрд чихсэн Д.Амарбаясгалан хариуцлага хүлээ”

“Цүнх баригчдаа төрд чихсэн Д.Амарбаясгалан хариуцлага хүлээ”

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн алба болон төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компаниас 8000 орчим хүн чөлөөлөгдөх болж буйг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн.

Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Сонгуулийн дараа хамгийн их шахаж шаардаж төрөөр дүүрэн намын гишүүдээ, сонгуульд ажилласан цүнх баригчдаа чихсэн нь намын дарга нар өөрсдөө. МАН-ын хувьд энэ хүн /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан/ бараг өөрөө. Тэд ухаан орж өөхнөөсөө салахаар шийдэж. Хэний өөх нимгэрэх нь хамаагүй төр шимэгчдээсээ салах бол зөв. Харин төрийг өөхлүүлсэн "томилогчид" нь яах вэ? Томилогдсон хүмүүс нь халагдаад, томилсон дарга нар нь хариуцлага хүлээхгүй бол шударга биш.

Ардын намынхан торгуулаад, Ардчилсан намыхан хоригдоод гэдэг шиг дабль стандарт болно.

МАН-ын энэ өөх шахалтад намчид, цүнх баригчид, авлига үйлдвэрлэгчид нь үлдээд, мэргэжилтнүүд нь шахагдаад гарчих вий гэх болгоомжлол байна. Төрийг мэргэшүүлэх, салбарыг мэргэжилтнүүдэд эзэмшүүлэх гэдэг иргэнд үр ашигтай, хүртээмжтэй үйлчилгээ бий болгож, төрийн алба, нийтийн алба болох гол суурь.

Мэргэжилтнүүдийг намчдаар шахдаг сонгуулийн дараах түрэмгийллийг аль аль нам нь эргэж харах цаг болжээ” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж