Т.Бадамжунайг нэг сар цагдан хорихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Т.Бадамжунайг нэг сар цагдан хорихоор боллоо

Т.Бадамжунайг нэг сар цагдан хорихоор боллоо

НЭМЭЛТ:

Яллагдагч Т.Бадамжунай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл бий” гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар татан, нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.


Т.БАДАМЖУНАЙГ ЦАГДАН ХОРИХ ХҮСЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Шүүхэд УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг цагдан хорих хүсэлт ирсэн байна. Түүнийг хорих хүсэлтийг өнөөдөр /2023.04.07/ 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хэлэлцэнэ.

Т.Бадамжунайг хоёр хоногийн өмнө /2023.04.05/ Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсад саатуулж, Монголд авчирсан. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Бид сая БНСУ-д хуралдсан Энэтхэг, Номхон далайн бүсийн ардчиллын хоёрдугаар уулзалтад оролцсон. Тухайн арга хэмжээ авлигатай тэмцэх чиглэлээр, улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиглэлээр болсон. Энэ үеэр тухайн хуралд оролцсон улс орнуудын Гадаад хэргийн болон Хууль зүйн сайд нарын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх талаар уулзалтууд болсон. Мөн Монголоос явсан бүрэлдэхүүн хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай эрх зүйн чиглэлээр харилцан туслалцах талаар ярилцсан. Үүний дараа бид Филиппин улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж, эрх зүйн чиглэлээр харилцан туслалцаа үзүүлэх бичгээ гардуулсан.

Энэ хүрээнд иргэн Т.Бадамжунайн гадаад паспортыг хүчингүй болгосон, дансыг нь царцаах талаар шийдвэр гарсан, мөн тухайн хүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөх талаар дэмжлэг үзүүлээч ээ гэсэн утга бүхий албан бичгүүдийг гардуулсан.

Үүний дараа Филиппин улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс Т.Бадамжунайг албадан саатуулсан. Албадан саатуулах процесс үндсэндээ 10 гаруй цаг үргэлжилсэн. Үүний дараа бид хүсэлт тавьсан. Иргэн Бадамжунай албадан гаргахад татгалзах зүйлгүй, өөрөө монгол руу явах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Энэ дагуу процессын нэлээн урт ажиллагаа явагдсан. Бид өчигдөр шөнө 01.00 цагийн орчим Сөүлийн нислэгээр дамжин, сая Улаанбаатарт буулаа. АТГ-ынхан түүнд баривчлах тогтоолыг танилцуулна. Эхний ээлжид баривчилж байх шиг байна, үүний дараа цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг мөрдөн шалгах байгууллага шийдэх байх" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж