Макрон: Ши Жиньпин Оросыг ухааруулна гэж найдаж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Макрон: Ши Жиньпин Оросыг ухааруулна гэж найдаж байна

Макрон: Ши Жиньпин Оросыг ухааруулна гэж найдаж байна

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен нар Хятад улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Макрон дайныг зогсооход туслахыг Хятадын дарга Ши Жиньпинд уриалжээ. "Оросыг ухааруулж, талуудыг хэлэлцээрийн ширээнд суулгана гэдэгт тань найдаж байна. Украин эзлэгдсэн хэвээр байгаа цагт бид аюулгүй, тогтвортой Европ болж чадахгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон дүрэм зөрчиж буй нь хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл" гэж Макрон хэллээ. Ши Жиньпин дараа нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хятад улс энхийн хэлэлцээг дэмжиж, улс төрийн шийдэл хайж байна" гэжээ.

Харин Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен  хэлэхдээ "Хятад улс Орост зэвсэг нийлүүлбэл олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг болно. Цаашлаад энэ нь Европын холбоо болон Хятадын харилцаанд их хэмжээний хохирол учруулна" гэжээ. Мөн Хятадыг энх тайвныг дэмжих үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Макрон энэ айлчлалаас ганзага дүүрэн ирнэ гэдэгт ажиглагчид итгэхгүй байна. Ши Жиньпиний үзэл бодлыг Макрон өөрчлөх магадлал маш бага гэж үзэж байна.

Айлчлалын үеэр Франц, Хятадын корпорациуд болон соёлын байгууллагууд хэд хэдэн чухал хэлэлцээрийг үзэглэсэн бөгөөд Ши Жиньпин, Макрон нар гэрч болжээ. Онгоц үйлдвэрлэгч "Airbus", тансаг зэрэглэлийн "LVMH" брэнд, цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч "EDF" зэрэг компанийн удирдлагуудаас эхлээд бизнес эрхлэгчид, уран бүтээлчид Макроныг дагалдан Хятадад ирсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж