Экспорт импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарав

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Экспорт импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарав

Экспорт импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарав

2023 оны эхний гурван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 5703.6 сая ам.доллар болж, 2022 оны мөн үеэс 2070.9 сая ам.доллар буюу 57.0 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1824.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарав.

2023 оны эхний гурван сард экспортод 3764.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.8 хувиар өссөн байна. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 3331.9 сая ам.доллар буюу 88.5 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 157.2 сая ам.доллар буюу 4.2 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 79.3 сая ам. доллар буюу 2.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.8 хувийг эзэлжээ.

2023 оны эхний гурван сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 97.6 хувийг, БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 61.2 хувийг БНХАУ-д, ямааны самнасан ноолуурын 77.4 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 83.6 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 54 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.4 хувь, Швейцар-т 3.5 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож, нийт экспортын 97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж