Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авч, ашиглах боломжтой

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авч, ашиглах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/120 дугаар тушаалаар “Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух, харьяалалгүй хүнд зорчих үнэмлэх олгох, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан гадаадын иргэний оршин суух үнэмлэх шинэчлэгдлээ. Тодруулбал, оршин суух үнэмлэхийг олон улсын жишигт нийцүүлж, аяллын баримт бичгийн бүтэц, стандартыг хангасан NFC технологи, MRZone, QR код болон гадаадын иргэнд олгож буй F-register буюу дахин давтагдахгүй 13 оронтой дугаар бүхий оршин суух үнэмлэх (residence permit)-ийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс олгож эхэллээ.

Мөн журмын 1.3-д “Албан болон хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд “Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-гаас оршин суух үнэмлэхийн лавлагаа олгож болно” гэж заасны дагуу https://eimmigration.mn/ хуудаснаас цахим лавлагааг авч, ашиглах боломжийг бүрдүүллээ. Журмын 5.4-д зааснаар дээрх цахим лавлагааг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийн адил ашиглах бөгөөд улсын хилээр орох, гарах тохиолдолд оршин суух үнэмлэхийг эх хувиар зайлшгүй шаардах юм.

Журмыг шинэчилсэнтэй холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж байна. Үүнд:

  • оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргах
  • оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх
  • оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх
  • оршин суух зөвшөөрлийн хасалт хийх
  • паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх
  • оршин суух хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх
  •  хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэхийг дахин авах хүсэлт гарах зэрэг нийт 7 төрлийн үйлчилгээ багтаж байгаа бөгөөд уг цахим үйлчилгээг Гадаадын иргэн, харьяатын газрын https://immigration.gov.mn/mn/residence-permit/# цахим хуудаст хандаж авах боломжтой.

Дашрамд мэдээлэхэд, 2023.04.01-ний өдрөөс өмнө олгогдсон гадаадын иргэний оршин үнэмлэхийн хугацаа хүчин төгөлдөр байгаа тохиолдолд заавал солихыг шаардахгүй бөгөөд гадаадын иргэн, хуулийн этгээд нь өөрийн хүсэлтээр тэмдэгтийн болон оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамжийг төлж, шинээр солиулах хүсэлт гаргах боломжтой.

Эх сурвалж: ГИХГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж