НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Канад улс цэргийн нисэх онгоцоо Японд байрлуулахаар болжээ. Канадын Хатан хааны Агаарын цэргийн хүчний CP-140 Аврора онгоц зургаан долоо хоногийн турш Японд байрлана. Энэ хугацаанд Аюулгүйн зөвлөлөөс хориглосон түлш болон бусад бараа, бүтээгдэхүүнийг хөлөг онгоц хооронд шилжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих аж.
Хойд Солонгос улс баллистик пуужин болон цөмийн хөтөлбөрийнхөө улмаас 2006 оноос хойш НҮБ-ын хориг арга хэмжээнд өртсөн. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд сүүлийн жилүүдэд Хойд Солонгостой хэрхэн харьцах талаар санал зөрөлдөж буй. Тодруулбал, Орос, Хятад улсууд Хойд Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авах нь тус болохгүй гэж үзэж, хоригийг зөөлрүүлэх саналтай байдаг. Харин АНУ нь Орос, Хятадын энэ саналыг буруутгасан байр суурьтай.
Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг өдөөн хатгасан үйлдэл гэж Пёньян үзэж буй. Сургуулилалтыг зогсоох анхааруулгыг Пёньян удаа дараалан хүргэж, өнгөрсөн сарын сүүлээр цөмийн хүчин чадалтай усан доорх довтолгооны шинэ нисгэгчгүй онгоц туршсан.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ