Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдааны дөрөв дэх өдөр Булган, Баянхонгор аймгийн багууд учраа тааран барилдсанаас Булган аймгийн баг 19:6-аар илт давуу ялж, дөрөв дэх ялалтаа авлаа. Одоогоор Архангай, Булган аймгийн багууд нэг ч ялагдалгүй тэргүүлж байна.
Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Цогтгэрэл /1/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /4/, улсын начин Б.Түвшинтөгс /4/, нийт 19 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/өсөх идэр начин Н.Эрдэнэхүү /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Г.Жамбалдорж /0/, улсын начин Д.Цэрэнтогтох /0/, улсын начин Э.Батмагнай /4/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/ нийт 6 даваа авсан юм.
Өнөөдөр/2023.04.0/ 12:00 цагаас Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.
Холбоотой мэдээ