“БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн шалгалт ирэх 7 хоногт эхэлнэ”

“БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн шалгалт ирэх 7 хоногт эхэлнэ”

“БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн шалгалт ирэх 7 хоногт эхэлнэ”

Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй 5000 гаруй иргэн өнгөрсөн сарын 9, 10-нд хэлний шалгалтад бүртгүүлсэн. Тус шалгалтын талаар зарим мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрахаас тодрууллаа.

Тэрбээр ХХҮЕГ жилийн дөрвөн улирал гадаад руу ажиллах хүч илгээдэг. Өнгөрсөн сард бүртгүүлсэн иргэд хуваарьт шалгалтдаа ороход хугацаа шаардлагатай. Ойролцоогоор 3-4 сар болно. Өнгөрсөн сард Өмнөд Солонгост гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн 6000 гаруй иргэнээс шалгалт авч дууссанаар дараагийн шалгалт яригдана.

Шалгалт энэ сарын 10-наас эхэлж, наадам хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байна.

-Гэрээгээр гадаадад ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын төлбөр юунд зарцуулагддаг вэ?

-2023 онд Өмнөд Солонгос улс 16 орноос гэрээгээр ажиллах хүч авах хүрээнд шалгалт зохион байгуулна. Өнгөрсөн жил шалгалтын төлбөр 24 ам.доллар байсан бол энэ онд 28 ам.доллар болж өссөн. Тус төлбөр солонгос талын шалгалтын төлбөр буюу монгол мөнгөөр 98 мянган төгрөг.

Ам.долларын дансанд байршсан төлбөрийг Солонгосын тал шууд татаж авдаг.

Тус шалгалтыг өгсөн иргэд 200 онооноос 110 буюу 55 хувиас дээш дүн авбал тэнцдэг. Тэдгээр тэнцсэн хүмүүсийн нэрийг Солонгосын хөдөлмөрийн бирж дээр хоёр жилийн хугацаатай байршуулдаг. Хэрэв энэ хугацаанд ажиллах хүчээр татаагүй бол иргэний хүсэлтээр дахин нэг жил сунгах боломжтой байдаг.

Цуцлагдсан тохиолдолд тухайн иргэн дахин бүртгүүлж шалгалтаа өгөөд, эхний жишгээр явах эрх нь нээлттэй.

Одоогийн байдлаар БНСУ-д 4400 гаруй иргэн ажиллаж байна.

-Энэ жилийн шалгалт өнгөрсөн онуудаас онцлог, ялгаатай юу?

-Ур чадварын шалгалтын хэмжээс дээр багахан өөрчлөлт орсныг эс тооцвол өөр ямар нэгэн онцлог гараагүй. Тодруулбал, өөр өөр ур чадварын шалгалт авахгүй зөвхөн угсрах чадварыг харгалзаж иргэдийг сонгож авна гэсэн үг.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын жишиг загвар бол сайтууд дээр бий.

Иргэд тэдгээр жишиг даалгавартай танилцах боломжтой. Шалгалтыг Солонгосын талаас авч байгаа учраас оноонд нөлөөлөх, танил талаа ашиглах ямар ч боломжгүй. Дөрвөн талаас камертай, ажиглагчтай тусгай танхимд шалгалт авдаг. ХХҮЕГ зөвхөн шалгалтын бэлтгэлийг л хангаж өгдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

САЙНАА 2023-04-07 202.179.15.130

ГЭР БҮЛТЭЙ БОЛ ХҮСВЭЛ 2-Г НЬ ЯВУУЛДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ЭНЭ ТАЛААР ТОХИРОЛЦДОГ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭР БАЙДАГ ЮМ УУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж