Япон: Цэргийн нисдэг тэрэгтэй осолдсон 10 хүнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Япон: Цэргийн нисдэг тэрэгтэй осолдсон 10 хүнийг хайж байна

Япон: Цэргийн нисдэг тэрэгтэй осолдсон 10 хүнийг хайж байна

Японы баруун өмнөд хэсэгт орших Окинава арлын гинжин хэлхээний нэг хэсэг Мияакожимагийн ойролцоо 10 хүн тээвэрлэж явсан цэргийн нисдэг тэрэг далайд осолдсон. Уг ослоос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Хар шонхор буюу "UH60" цэргийн нисдэг тэрэг Мияакожима дахь Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний баазаас гараад радарын мөрдлөгөөс алга болсон байна. Онгоц Мияакожима орчмын усанд эргүүл хийж, агаарын тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан.

Зүүн Хятадын тэнгисээс Номхон далай руу аялж буй Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Мияакожимагийн ойролцоо дайран өнгөрдөг. Өнгөрсөн өдрүүдэд буюу Тайванийн удирдагч Цай Ин Вен, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МкКарти нарын уулзалтын үеэр Хятадын гурван байлдааны хөлөг онгоц арлын хажуугаар өнгөрчээ.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида онгоцонд байсан хүмүүсийг аврах нь засгийн газрын тэргүүлэх зорилт гэж хэллээ. Японы эргийн хамгаалалтын алба болон онгоцны сэгийг анх илрүүлсэн цэргийн хөлөг онгоц сураггүй алга болсон 10 хүнийг хайж байна. 10 хүний дөрөв нь нисдэг тэрэгний багийн гишүүн бол зургаа нь  зорчигч юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж