С.Батдөлийг хорих хугацааг дахин нэг сараар сунгалаа

С.Батдөлийг хорих хугацааг дахин нэг сараар сунгалаа

С.Батдөлийг хорих хугацааг дахин нэг сараар сунгалаа

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн шалгалтын ажил дуусаагүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Өдгөө "нүүрсний" эрүүгийн хэрэгт 50 гаруй хүнийг холбогдогчоор татаж цагдаагаас шалгаж буй. Эдгээр нэр холбогдсон хүмүүсээс дуулиантай саатуулагдсан, яллагдагчаар татагдсан зарим хүнийг цаашид үргэлжлүүлэн хорих эсэх асуудал олны анхаарлын төвд хэвээр байна.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2023.04.06/ прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…..” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

С.БАТДӨЛИЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАСАН НЬ ХЭРГИЙН ЭЭДРЭЭТЭЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэгдүгээр сарын 6-ны өдөр  саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай хорих шийдвэр гарсан. Тодруулбал, Нийслэлийн прокуророос С.Батдөлийг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд хүргүүлсэн байдаг. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийслэлийн прокурор М.Энхбаатар, яллагдагч С.Батдөл, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан хянан хэлэлцээд, С.Батдөлийг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.

Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 9-нд дуусах байсан ч Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 8-нд хорих хугацааг дахин сунгасан юм.

Нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…” гэсэн заалтыг үндэслэн, яллагдагч С.Батдөлийг цагдан хорих хугацааг 30 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн юм.

С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,3 тэрбум  төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан.

С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-04-06 66.181.161.147

Энэ хүнийг шоронд нь мартчихвий. Эсвэл Батбаярбаясгалан нартай андуураад цагаатгачихвий дээ. Хэргийг нь шүүх юм шүү дээ. Манай шүүгчид авилгын мөнгөө л тоолохоос ажлаа хийж мэддэггүй хүмүүс байдаг. Монголд тооны авьяасгүй хүмүүс багш сэтгүүлчид болж, гарын арван хуруун дотроо дажгүй тоолж, калкулятор дээр тоо бодож сурсан, хэрсүү бөгөөд авилгач угшлын хүүхдүүдийг шүүх рүү хуваарилдаг.

Avatar

зочин 2023-04-06 43.228.128.90

энэ муу 10 тэрбумын хулгайчыг хэдэн жил ял өгч шоронд хийхийг шударга тэмцэгч МӨНХЭРДЭНЭТЭЙ харьцуулж харцгаая монголчуудаа АТГ хууль шүүхийн байгуулагуудад шалгалт хийж хууль шүүхийн авилгалыг илрүүлэх хэрэгтэй харагдаж бн

Avatar

Нэргүй 2023-04-06 124.158.107.35

зарим нь хэдхэн хоногт шийтгэгддэг зарим нь хойшилсоор байж хэрэг нь хэрэг биү болдог ямар учир байна

Avatar

Зочин 2023-04-06 66.181.185.41

Хүрэлсүх, Хэрлэн, Энхцогт, Д-ван, Бямбацогт гээд луугарууд байна ш дээ. Энэ Дөл ч яахав, их гайгүй залуу байсан. сүүлд их эвдэрсэн.

Avatar

Нэргүй 2023-04-06 64.119.27.202

Батдөлийн хэргийн гол төвөгтэй зүйл нь тэрний дарга авгайг хэргээс мултлах л байхгүй юү !!! Тэр авгайг ороо цоллуулчвал Төмөр замын хамаг дарга нар, АТГ-ын дарга нар хүртэл авилгын хэрэг нь илрэх гээд байгаа л дд !!!

Avatar

Нэргүй 2023-04-06 66.181.161.207

Энийг чинь одоо хорих л гэж шоронд хийлүү? Шүүж яллах энэ тэр болохгүймуу? Шорон дотроо авилгын систем бий болгочих вий дээ. Нэг сайхан сул гар байгаад байдаг. Нөгөө муу шоронг маань төгс авилгын систем болгоцоон амар сайхандаа жаргаж байвал мөн алав аа. Ядах юмгүй гар шүү. Бүр ийм кино хүртэл байдаг. Манайх шиг хулгайчууддаа барьцаалагдсан шинэ тулгар улсад киноны сүжэ ч туршлага болно, илүүдэхгүй.

Avatar

Нэргүй 2023-04-06 122.201.22.228

Юун таварын өр болчихвоо нөгөө вагон тавилтын хахууль юу болсон бэ цэвэрхэн гаргахаар шийдээ юу

Avatar

. 2023-04-06 66.181.183.223

нүүрсний хулгайчаа сү.батболдоос асуу

Avatar

bold o 2023-04-06 45.112.105.59

tatbariin 1terbum hurehgui zorchiltei huniig heden sar horih gesen yum bol oo,,,yamar neg hereg tohoh geed guriigeed bna daa….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж