Улаанбаатарт 10 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2023.04.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Нийслэлд их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -13…-15 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус  дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -14…-16 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НЫ 20.00 ЦАГААС ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ  ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр байна.

Агаарын температур: Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13…-18 градус, говийн нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8-НААС 12-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 8-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн  аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи дөрөвдүгээр сарын 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Энэ сарын 9-нөөс нутгийн хойд хэсгээр, 10-наас ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -2…-7 градус.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж