Авто замчид Дарханы замаас болж ихэд ичдэг болжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Авто замчид Дарханы замаас болж ихэд ичдэг болжээ

Авто замчид Дарханы замаас болж ихэд ичдэг болжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусч, ашиглалтад орох ёстой байв. Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Улмаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй бөгөөд нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааснаас хойш тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дээрх чиглэлийн замын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзах үеэрээ 2023 онд багтаан замыг бүрэн хийж дуусгахаар төлөвлөгөөт ажлыг эхлүүлсэнээ мэдэгдэв. Тэрбээр өмнөх жилүүдийн алдааг давтахгүй байх, төлөвлөсөн хугацаандаа ажлаа зөв зохион байгуулж, үр дүнд хүрч ажиллахыг сануулжээ.

С.Бямбацогт сайд “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд ковид цар тахал нөлөөлсөн хэдий ч ажлаа зөв зохион байгуулж чадсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Ковидын үеэр ч бүтээн байгуулалтаа амжилттай урагшлуулах боломж байсан. Дарханы замаас болоод авто замчид зам барьдаг гэж хэлэхээсээ ичдэг болсон. Зам, тээврийн хөгжлийн яамныхан ард иргэдийн хэл амны гол бай болж байна” гэж хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж