ДДЭШ компани 15 жилийн ойгоо угтан нийт хэрэглэгчдийнхээ дунд “АЯЛАЛТАЙ ХҮЛЭГТЭЙ САЯТАНТАЙ” урамшуулалт хөтөлбөрийг зарлаж, хэрэглэгч кино контент, нэмэлт багц, төлбөрт суваг идэвхжүүлэн захиалах бүрд хөтөлбөрт оролцох эрхийн кодыг бэлэглэсэн билээ.
Урамшуулалт хөтөлбөрийн 3-р үеийн азтай 15 хэрэглэгчийг энэ сарын 28-нд DDISHLIVE 900 сувгаар болон DDISHOfficial фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан юм.
Тэгвэл “АЯЛАЛТАЙ ХҮЛЭГТЭЙ САЯТАНТАЙ” УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨРИЙН гуравдугаар үед аз од нь гийсэн 15 хэрэглэгчдэдээ бэлгийг нь гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Турк улсаар аялах эрхийн эзэн нь Өвөрхангай аймгийн Тарагт сумаас тодорлоо. Энэхүү хэрэглэгч нь малаа төллөхийг хүлээх өдрүүддээ 20 мянган төгрөгөөр ДДЭШ үйлчилгээний хэрэглээг идэвхжүүлжээ. Мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгч нь 10 мянган төгрөгөөр ДДЭШ “КИНОЧИН” багцыг идэвхжүүлсэн нь түүнийг үзэсгэлэнт Турк улсаар аялах эрхийн эзэн болголоо.
Дорноговь, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгийн сумдын хэрэглэгчдээс супер мустанг мотоциклын эзэн 3 тодорч, бусад азтай 10 хэрэглэгч 1 сая төгрөгийн эзэд болов.
Энэ удаагийн азтай, одтой 15 хэрэглэгчийг байршлаар нь авч харвал Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Өмнөговь, Дархан Уул, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймгаас тодорсон байгаа нь ДДЭШ компанийн үйлчилгээ Монгол орны дөрвөн зүг, найман зовхист хүрч үйлчилж байгааг харуулж байна.
ДДЭШ компани 15 жилийн ойгоо угтан нийт хэрэглэгчдийнхээ дунд “АЯЛАЛТАЙ ХҮЛЭГТЭЙ САЯТАНТАЙ” урамшуулалт хөтөлбөрийг гурван сарын турш амжилттай зохион байгуулж нийт хэрэглэгчдээсээ 45 шагналын эздийг шалгаруулж 15 жилийн ойн бэлгээсээ ийнхүү хүргэлээ.
Хойморт тань гэрэлтэнэ
Холбоотой мэдээ