Зэвтэй ус гоождог нь чанаргүй шугам суурилуулснаас болжээ

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Зэвтэй ус гоождог нь чанаргүй шугам суурилуулснаас болжээ

Зэвтэй ус гоождог нь чанаргүй шугам суурилуулснаас болжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд” хороолол, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн гомдлууд ашиглалт үйлчилгээ хариуцдаг орон сууцны конторууд, Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад өнгөрсөн оны зургадугаар сараас ирэх болж, энэ чиглэлээр холбогдох газрууд ажилласнаар шалтгааныг нь тогтоожээ.

Тодруулбал, зэвтэй ус гоожиж байгаа нь ундны усыг дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан аж.  Ингэхдээ “Пума констракшн” ХХК , “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөрөнгөөр барьсан ф200 мм голчтой хоёр км ган яндан, “Шинэ өргөө” хорооллын  гаднах ф200 мм-ийн ган шугам болон орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна" гэж үзсэн байна.

Ийм дүгнэлт гаргахын өмнө тус байртай холбогдох насос станцаас гарч байгаа цэвэр усны шугамууд, хэрэглэгчийн салаа болон салбар худаг шугамууд, ус хэмжүүрийн зангилаа болон айл өрхийн сантехникийн хэрэгслээс Ус сувгийн удирдах газар хими, бактериологиийн дээж авч шинжилжээ.

Мөн тухайн цэгүүдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, Шинжлэх Ухааны Академийн Хими технологийн хүрээлэнгийн лаборатори, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн лабораториудад усны дээж, ус дамжуулах шугам хоолойн дээжийг тус тус шинжлүүлсэн юм байна.

Шинжилгээний хариунуудыг харьцуулан үзэхэд усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй, хүчил шүлтийн түвшин саармаг буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байсан. Мөн аль ч усны сорьцод эмгэг төрүүлэгч нян илрээгүй.

Албаныхан усны зэвийг арилгахаар шугам хоолой, тоноглолыг угааж үзсэн ч үр дүн гараагүй аж. Тиймээс ундны ус дамжуулах стандартын шаардлага хангаагүй хоолой, орон сууцны хорооллын дотор шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж