Ливаны гэрэл зурагчин Монголд үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Ливаны гэрэл зурагчин Монголд үзэсгэлэн гаргана

Ливаны гэрэл зурагчин Монголд үзэсгэлэн гаргана

Виссам Хури бол Ойрхи Дорнодоос гаралтай баримтат гэрэл зурагчин юм. Тэрбээр Ливан, ОХУ, Беларусь орнуудад боловсрол эзэмшсэн уран бүтээлч. Энэ гэрэл зурагчин Зүүн Европ, Кавказ, Төв Азийн хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй газруудыг нээн, гэрэл зургаар дамжуулан тэмдэглэж үлдээхээр зорьж буй аж. Түүний баримтат гэрэл зургийн "Хулгайлагдсан амьдрал" үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 21-29-ний өдрүүдэд "Монгол Арт" галерейн танхимд үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Ливанд өрнөсөн иргэний дайны үеэр 1975-1990 оны хооронд 150 мянга гаруй хүн нас барж, 17 мянга орчим хүн сураггүй алга болсон гэдэг. Тэр дунд албадан зохион байгуулалттайгаар сураггүй болсон хүмүүс байсан бөгөөд олон мянган хүн шархдан, гэр орноосоо дүрвэхэд хүрсэн юм. Түүнчлэн улс орны бүхий л түвшинд нөлөөлсөн асар их хэмжээний сүйрэл, материаллаг хохирол учирсан.

Ливаны үе үеийн эрх баригчид 1990 онд дайн дууссанаас хойш сураггүй алга болсон болон албадан сураггүй болгосон хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх, энэ асуудалд зохих хэмжээний санаа тавьж ажиллаж чадаагүй байна. Тэд дайны жилүүдэд амь үрэгдэгсдийн ар гэрийнхний гаргасан нэхэмжлэлийг үл тоомсорлосон бөгөөд энэ нь өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй үргэлжилсээр байна.

Хүн хулгайлах, нуун дарагдуулах ажиллагааг Ливаны байлдааны цэргүүд, мөн тухайн үед тус улсад байсан зарим бүс нутгийн зэвсэгт хүчин гүйцэтгэсэн нь илэрхий байдаг. Мөн дайны удирдагчид, дэмжигчид ард иргэдийнхээ дунд амьд сэрүүн, амьдарч, Ливаны нийгмийн салшгүй хэсэг болон одоог хүртэл чөлөөтэй явсаар байна. Тэд одоо дайны үеийнхээсээ ашиг сонирхолын ялгаатай тус бүрийн ажлыг эрхлэн амьдарч байна. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс дайны үеийн тод дурсамжаасаа салаагүй юм. 2000 онд Ливаны засгийн газар улс орны янз бүрийн газарт цогцсуудыг хаяж, заримыг нь олноор булшлуулсныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үүнд гурван оршуулгын газрыг тусгайлан дурдаж, мөн иргэний дайны үеэр зарим цогцсыг далайд хаяж байсан тухай мэдээлсэн байна.

Ингээд баримтат гэрэл зурагчин Виссам Хуригийн бүтээлээс сонирхуулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж