Дуучин Т.Ариунаа Ч.Номин сайдыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Ариунаа Ч.Номин сайдыг шүүмжлэв

Дуучин Т.Ариунаа Ч.Номин сайдыг шүүмжлэв
Монголын рок попын ертөнцийг Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагүйгээр төсөөлшгүй. Түүний хувьд 30 гаруй жил урлагийн тайзыг эзэгнэж яваа уран бүтээлч. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан салбарын бодлогын талаар байр сууриа илэрхийлж, шүүмжлэв.
Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа "Монгол уран бүтээлчдэдээ хөлс мөнгө өгч чаддаггүй, төсөвгүй гэдэг төр засгийн бодлогыг хэрэгжүүлэгч яамдууд маань гадны харийн уран бүтээлчдийн тоглолтыг хийж өгнө гэнэ. Энэ цагт дэлхий даяар жижиг улс үндэстэн даяаршлаас хэрхэн ондоошиж өөрсдийн өв соёлоо авч үлдэх вэ. Монгол Улсын тусгаар тогтнол болох таван тусгаар тогтнолын гол тулах хүч тулгуур нь хэл, соёлын тусгаар тогтнол юм. Залуустаа хэрхэн өвлүүлэх вэ. Хэл соёлын тусгаар тогтнолоо хэрхэн яаж хамгаалж хадгалж, өвлүүлж, үлдээх вэ гэж хичээн зүтгэж яваа.
Монголын маань үе үеийн уран бүтээлчид бүтээлч үйлдвэрлэлийг, бор зүрхээрээ гоншигнолгүйгээр, гомдололгүйгээр, ачаагаа үүрч, үүргээ гүйцэтгэсээр ч талбарыг хөгжүүлсээр ч ирсэн. Бүтээлч үйлчлэлээ хийсээр хөдөлмөрлөсөөр л одоо ч ажилласаар л байна.
Солонгос хамтлаг авчирч, Солонгос К-поп наадам хийнэ, хамтлаг дуучдыг нь авчирч тоглуулна гэнэ. Олны танил дуучин өөрөө сурталчилж, яриад дэмжээд зогсож байх юм. Монгол урлаг, монгол залуусын зүрх сэтгэлд сийлэгдэж, хадгалж хамгаалагдан тэд түүчээлэн авч явах ёстой. Өөрсдийн урлаг соёлоо, энэ томоохон талбарын хөгжүүлэлд, яам нь нэг цонхоор ажилладаг үүд хаалга нээгдэх болтугай. Эхлээд өөрсдийн урлагаа өөд нь татацгаая. Монгол аялгуу, монгол цэвэр яруу тансаг хэл бидний хэдхэн уран бүтээлчдээр, сайхан дуу, аялгуу, бүтээл туурвил нь дуусах вий. Солонгос урлагт үндэсний хоол бидэнтэй бидэнгүй дэлхийг эзлээд байгаа. Бид ч соёлын колонид ороод удаж байна. Цэрэг дайнаас гадна соёлын эзлэн түрэмгийлэл гэж байдаг юм. Гадны, соёл, хэл, хэлбэр, дүрс, шинж, чанарт, дурлахаар өөрсдийн үнэт зүйл, үнэ цэнээ мэдэж, алсын хараагаа, ул суурьтай тэнцвэртэй бодлогыг хэрэгжүүлээсэй" гэжээ. Ийн урлагийн тогоонд 30 гаруй жил "чанагдсан" туршлагатай уран бүтээлчийн хувьд салбарын сайддаа хандан үнэтэй зөвлөгөө өгч, байр сууриа илэрхийлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
37
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж