Хөх хотын консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжлэн шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэр уншиж сонсгох хэсгийг шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү. Шүүх хурлаас түүнд 3 жил 10 сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасч, түүний үйлдлийн улмаас 112 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэн түүнээс 82,263,785 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт олгохоор болжээ.
Холбоотой мэдээ