Сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх 7 хоногт хэлэлцүүлэхээр хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2023.04.06-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх 7 хоногт хэлэлцүүлэхээр хойшлууллаа

Сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх 7 хоногт хэлэлцүүлэхээр хойшлууллаа

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хойшлууллаа. УИХ-ын дарга асуудлыг нухацтай авч үзэх ёстойг анхааруулаад “Хуулийг өглөө нь өргөн бариад, өдөр нь Байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. Мөн гишүүд төсөлтэй танилцах боломж олгох үүднээс хойшлуулж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт хэлэлцүүлж эхэлнэ” гэв.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ дахь АН-ын бүлгээс тус тус өргөн бариад байгаа. Эдгээр төслүүдэд сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулах замаар санал гээгддэг явдлыг арилгах, сонгуулийн зардлыг бууруулах, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудлууд тусаад байгаа юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар эрх бүхий хууль санаачлагчдад цаашид нэн яаралтай горимоор хууль хэлэлцүүлэх асуудлыг тавихгүй байхыг дахин анхаарууллаа. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй, хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хянан УИХ-д өргөн мэдүүлж, дараалал харгалзалгүйгээр  хэлэлцэнэ гэх агуулга байдаг. Маргаан дагуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль ч  уг заалтаар явж, хоригтой тулсан. Тэгвэл УИХ-ын дарга “Хоригоос хойш энэ хуулийн заалтыг хэрэглэхгүй. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, хууль санаачлах эрх бүхий этгээдүүд нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэсэн асуудал тавихгүй шүү гэдгийг өмнө анхааруулсан. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Сонгуулийн тухай хуулийн төслийг гишүүд сайн уншиж, хариуцлагатай хандах ёстой, нэн яаралтай гээд давхиад байж болохгүй” гэж сануулав.Сонгуулийн хуулийн тухай хоёр  ч төсөл УИХ-д өргөн барьсан бий. Нэг МАН-аас нөгөө АН-аас өргөн барьсан төсөл юм.

Дашрамд дурдахад, өмнө Засгийн газраас Цахим орчин хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ хоёр хоногт хэлэлцэн баталсан нь олны шүүмжлэл дагуулж, Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийн хаврын чуулганаар хүлээж авсан юм.

Б.БАТ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж